НИЙГЭМ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-нөөс эхэлнэ

Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд болно.

Үүнээс өмнө одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байна. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн-Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн талаар ил мэдээлэгдсэн. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг бүртгэлээ гэсэн мэдээлэл цацагдаагүй.

Тэгвэл хуулийн хугацаагаар: Тавдугаар сарын 24-нд Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах юм. Яг энэ өдрөөс эхлээд сонгуулийн сурталчилгааны 15 хоног тоологдоно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button