Нийгмийн

Сүхбаатар аймагт аянга бууж, хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд аянга буусны улмаас хээрийн түймэр гарчээ. Энэ үеэр 10.5 га талбай шатсан гэж албаныхан мэдээлж байна. Хээрийн түймрээс болж мал болон эд хөрөнгөөр хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Шовголдой" нэртэй газар зургадугаар сарын 28-ны өдөр 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан дуудлагыг 18:06 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км зам туулж, 20:05 цагт очин, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран ажилласан байна.

Түймрийг зургадугаар сарын 29-ний өдрийн 02:25 цагт бүрэн унтрааж, алба хаагчид өглөө 09:00 цаг орчимд ирсэн. Хээрийн түймэр 20 км урттай, 5 км өргөн талбайд тархсан байсныг алба хаагчид бүрэн унтраажээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button