ДЭЛХИЙ

Хоол зүйч: Кофег өдөрт ямар тунгаар хэрэглэвэл зохих вэ

Кофег өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй юу? Энэ талаарх мэдээллийг хүргэе.

Өдөрт уудаг кофены хэмжээг тань огцом хорихгүй ч энэхүү ундааг маш болгоомжтой хэрэглэхийг Москвагийн Эрүүл Мэндийн Газрын хоол тэжээлийн ахлах мэргэжилтэн Антонина Стародубова онцоллоо.

Кофег өдөрт 1-2 аяга уухыг мэргэжилтэн зөвлөж байна.

“Зарим нэг шинжээчид хүн өөрийн биеийн жингийнхээ нэг кг тутамд 3 мг-аас хэтрэхгүй кофеин хэрэглэж болно гэж санал болгодог. Тодруулбал, энэ нь та 70 килограмм жинтэй бол 210 мг-аас илүүгүй кофеин, өөрөөр хэлбэл өдөрт 5-6 аяга кофе, хар цай эсхүл гурван жижиг эспрессо уух боломжтой гэсэн үг” гэсэн юм.

Цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс кофе уухдаа болгоомжтой хандахыг ч мэргэжилтнүүд зөвлөдөг.

Түүнчлэн, ходоод гэдэсний үрэвсэлтэй, ялангуяа ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархтай, гастрит (ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл)-тай бол кофе уухыг хориглосон заалт байдаг. Учир нь, кофе нь цочроох нөлөөтэй ундаа юм. 

Кофег уухдаа бас халуунаар уувал хор багатай аж. Сүүтэй эсхүл цөцгийтэй хөрсөн кофе нь эрүүл мэндэд бүр ч хор нөлөөтэй юм байна.

Хөрсөн, бүлээн чийгтэй орчин нь нян бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэгтэй холбоотойг судлаачид баталдаг.

Кофенд нэмэлтээр сүү эсхүл цөцгий хийснээр кофены халуун чанар алдагдаж, богино хугацаанд элдэв төрлийн бичил биетүүд үржих нөхцөлийг бүрдүүлдэг аж.

Кофег өдөр тутам уух нь кофены хамааралтай болгодог, өөрөөр хэлбэл кофенд донтож эхэлдэг.

О.АНАР

(Эх сурвалж: sputnik.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button