Х.Ганхуяг: Эмнэлгүүдийн орны нөөцийн мэдээллийг “E-Mongolia”-д оруулаач
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Үүгээр Засгийн газраас өргөн барьсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Нэгэнт нийтийн мэдээлэл ярьж байгаа учраас нэг санал тавимаар байна. Цар тахлын үед эмнэлгүүдийн орны нөөц ямар байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Үүнээс болж иргэдэд асар их хүндрэл үүсэж байна. Энэ мэдээллээ “E-Mongolia”-д оруулчих л даа.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
-Х.Ганхуяг гишүүний саналыг хүлээж авлаа. Энэ мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын үеийн мэдээллүүдийг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
М.ТЭНГИС







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ цар тахлын үед бүх аймаг, сум, эмнэлгүүд яаж ийж байгаад л ор дэлгэж байна. Харин ажиллах сувилагч байхгүй маш хэцүү байна. Бүгдээрээ цар тахалд дайчлагдаад, ард үлдсэн нь хэдэн арван хүний ажил хийгээд л ачаалалдаа туйлдсан, ногоон нэртэй улаан бүсээсээ ихэнхи эмч, сувилагч нар халдвар авч байна даа