Нийгмийн

Өдөр нь “Ким Жон Ун мандтугай” гэчхээд шөнөжин Өмнөдийнхний драмд донтож хонодог Умардууд

Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард иргэдээ, тодруулбал хүүхэд залуучуудыг Өмнөд Солонгост хэрэглэгддэг үг хэллэгийг хэрэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Үг хэллэгээс гадна, Өмнөд Солонгосчуудын загвар стиль, үс засалт, дуу хөгжмийг дууриахгүй байхыг ч албан ёсоор уриалсан талаар “Би-Би-Си”(ВВС) агентлаг мэдээллээ.

Дээрхи шаардлагыг БНАСАУ-ын ард иргэдээ гадны улс орнуудын элдэв гаж нөлөөнд автуулахгүй байхад чиглэсэн хуулийн шинэ өөрчлөлт аж. Ингэж хориг тогтоосноор Умард Солонгосын эрх баригчдын үзэж байгаагаар ард иргэдээ соёл урлаг, дуу хөгжмөөр дамжуулан буруу үзэл сурталд нэвчих аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд шийтгэл ногдсон хүмүүст хорих ял, бүр цаазаар авах ял оноох юм байна.

Умард Солонгосын “Родонг Синмун” сонинд нийтлэл гарсан нь Умард Солонгосчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг үг яриа нь Өмнөдийнхнөөс хамаагүй илүү уянгалаг, яруу хэмээжээ.

БНАСАУ-ын Коммунист Нам болон коммунист дэглэмийнхэн цаг үргэлж гадны нөлөөнд автах томоохон аюулыг олж илрүүлдэг.

Умард Солонгосын Удирдагч Ким Жон Ун саяхан Өмнө Солонгостоо төдийгүй Дэлхий дахиныг байлдан дагуулж, олон сая шүтэн бишрэгчидтэй болсон “К-поп”-ынхныг Умард Солонгосын хүүхэд залуусыг “завхруулж” байгаа “хорт хавдар” хэмээн нэрлэжээ.

Why Kim Jong-un is waging war on slang, jeans and foreign films - BBC News

Өмнөд Солонгос, АНУ, Японы сонин, сэтгүүл уншиж байгаад баригдсан хэн бүхэнд цаазын ял тулгах юм байна. Дээр дурьдсан улсуудын сонинг уншиж байгаад баригдсан хүмүүст аль хэдийнэ 15 жил шорон ял эдлэх шийтгэл оноогоод байгаа аж.

Иймэрхүү хүний эрхийг зөрчсөн, хагис хэрцгий шийтгэл ногдуулах болсон ч Умард Солонгосын ард иргэд энэ аюул эрсдлийг үл тоомсорлон гадны нөлөө БНАСАУ-д нэвтэрсээр л байгаа.

Why is the Korean Peninsula Trapped in a Vicious Circle of Permanent  Crisis? | Nautilus Institute for Security and Sustainability

Тиймдээ ч хил гаалиар нь хүртэл гадныхны хэвлэл мэдээллийг тээвэрлэх зорилготой маш нарийн хууль бус наймааны сүлжээ ч дэлгэрсэн байдаг аж. Умард Солонгосын зарим дүрвэгсдийн хувьд Өмнөд Солонгосын олон ангит цуврал  киног үзэхийн тулд эх орноосоо дайжин дүрвэхэд ч хүргэдэг гэдгийг онцолжээ.

Одоо Умард Солонгосчуудыг “oppa” (ах), “dong-saeng” (дүү) гэсэн үгсийг яриандаа хэрэглэхийг хориглосон байна. Өмнөд Солонгост эдгээр нэр томъёог гэр бүл, хамаатан садан биш ойр дотны найз нөхөддөө ашигладаг – гэдгийг “RoyalCheese.ru” онцолжээ.

БНАСАУ-ын шинэ хуулиар бол хоригт мөн  Япон, АНУ-ын уран зохиол, кино бүтээл, дуу хөгжим багтжээ.  

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button