НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Нэмэлт давтлага өгөхгүй бол хүүгээ нэгдүгээр ангид нь улираан суралцуулна”

Гэрт хоёр бор ишиг хөгжим тоглож буй юм мэт майлна. Харин гадаа хонь, ямаа идээшилж, зарим нь гэр шөргөөнө. Хоёр бор ишигний эх л гэр тойрон майлж, бидний сэтгэлд улам л хөг нэмнэ. Удалгүй Ч.Энхбаатар ишигнүүдийг ээжид нь тавьж өглөө. Энэ хоёр ишиг түүнийх. Тэрбээр долоон настай, сумын сургуулийн сурагч. Дэлгэрэнгүй танилцуулбал, Увс аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Энэ намар хоёрдугаар ангид орно.

Тэрбээр тун даруухнаар “Намайг Баатар гэдэг. Жинхэнэ нэрийг минь Ч.Энхбаатар гэдэг” хэмээн өөрийгөө танилцууллаа.

Бид түүнээс сургуулийн босгоор алхаж, сурагч болох ямар байсан тухайг нь асуухад “Сургуульд явах гоё байсан. Дотуур байр хамгийн гоё нь. Бид өрөөндөө олуулаа. Хамтдаа тоглоно. Гэхдээ хичээлээ тараад тоглодог байсан” гэв.

Ч.Энхбаатар хоёр ах, нэг эгчтэй. Эгч нь оюутан. Том ах нь аав, ээждээ тус болохоор мал дээрээ гарсан байна. Харин нэг ах нь зургадугаар ангийн сурагч. Тэд хамт дотуур байранд амьдардаг аж. Өрөөндөө 11-үүлээ байдаг гэнэ. Дотуур байранд ер өлсөөгүй, хоол нь гоё амттай байсан ч гэрээ маш их санаж байсан тухайгаа Ч.Энхбаатар нуулгүй хэлэв.

НАЙЗУУДЫНХАА НЭРИЙГ МАРТСАН Ч БАГШИЙНХАА НЭРИЙГ МЭДНЭ ШҮҮ БИ...

Түүнээс сургуульд ороод хэдэн найзтай болсон бэ хэмээн асуулаа. Гэтэл тэрбээр арван хуруугаа гаргав. Нэрүүдийг нь санаж байна уу гэхэд “санахгүй байна” гэлээ. Ангийнхаа багшийг, найзуудыгаа санаж байна уу гэхэд шууд л толгой сэгсэрлээ. Тэрбээр ангийнхныхаа нэрийг мартсан ч багшийнхаа нэрийг санаж байв. “Манай багшийг Туул гэдэг” хэмээн инээмсэглэн ярих нь хөөрхөн.

Дэвтрийг нь үзэж болох уу гэхэд өндийж босоод хана руу сарвайв. Хананы дээд нүдэнд цүхээ өлгөжээ. Тэрбээр цүнхээ уудлаад хамгийн түрүүнд монгол хэлний хичээлийн дэвтрээ гаргаж ирлээ.

Эрэгтэй хүүхэд гэхэд үсгүүдээ чамбай бичиж. Хамгийн сүүлд Ж үсэг үзжээ. Ж үсэг бол цагаан толгойн найм дахь үсэг. Энэ ямар үсэг вэ хэмээн дэвтрээс нь асуувал, үзсэн бүх үсгээ мэдэж байлаа. Харин И үсгийг л Ш үсэгтэй андуурч дуудна. Тэрбээр Монгол хэлний хичээлд сонирхолтой гэнэ. Харин тооны хичээлдээ тийм ч дуртай биш бололтой.  Дэвтрээ гаргаж үзүүлэхдээ дурамжхан байлаа. Тооны дэвтэр дээр зургаан нүүр хичээл байв.

-ТЕЛЕ ХИЧЭЭЛ АМАРХАН ДУУСЧИХДАГ. УХРААЖ ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ БОЛОХООР ХЭЦҮҮ-

Түүний эгч Ч.Мягмардарь “Дүү маань есдүгээр сарын дундуур хичээлдээ явж эхэлсэн. Ханиадаа эдгээгээд орсон юм. Тэгээд дэвтэрт нь цөөхөн хичээл байгаа юм. Телевизээр зааж байгаа хичээлийг үзүүлдэг. Зурагтаар үзэхээр ойлгохгүй байгаа. Мөн хичээлүүд маш хурдан дуусчихдаг. Хөдөө ухрааж үзэх боломжгүй болохоор хэцүү.  Яахав дунд ангийн дүү маань теле хичээлээ ойлгож байгаа. Харин бага ангийнхан тэр тусмаа нэг, хоёрдугаар ангийнхан сайн ойлгохгүй байх шиг байна. Дүүгийн маань ангийн багш ээжтэй холбоотой байдаг. “Номоос нь хичээлийг нь хийлгээрэй, уншуулаарай” гэдэг. Гэхдээ хөдөөнийхний ажил барагдахгүй болохоор давтуулах боломж олддоггүй. Хотынхон шиг хүссэн үедээ дэвтэр балаа гаргаад суух боломжгүй шүү дээ. Өдөр нь бүрхэг байсан бол зай хураагуур олигтой цэнэг авахгүй. Тэгээд л орой гэрлээ асааж чадахгүй, гэгээг харанхуй залгимагц унтацгаадаг. Аав ээж хоёр ахиад нэгдүгээр ангид оруулна гэсэн” хэмээв.  

-ХОЦРОГДОЛ АРИЛГАХ ДАВТЛАГА ОРУУЛБАЛ, БАГШТАЙ НЬ ЗӨВЛӨЖ БАЙГААД УЛИРААХ ЭСВЭЛ ХОЁРДУГААР АНГИД НЬ ОРУУЛНА-

Сурагч хүүгийн ээж Ц.Энхмаагаас энэ намар хүүгээ ахин нэгдүгээр ангид өгөхөөр төлөвлөж буй тухай нь асуулаа. Тэрбээр “Нэгдүгээр ангид оруулах эсэхийг ангийнх нь багштай ярилцаж байгаад шийднэ дээ. Хэрэв наймдугаар сарын дундуур хоцрогдол арилгах давтлага оруулбал, багштай нь зөвлөж байгаад улираах эсвэл хоёрдугаар ангид нь оруулах байх. Давтлага өгөхгүй бол бараг нэгдүгээр ангид оруулсан нь  зүгээр байх” хэмээв.

Цар тахал боловсролын салбарыг үнэнхүү ниргэсэн. Ээждээ үнсүүлээд, аавыгаа дагаад эрдэм сурахаар явсан хүүхдүүд хоёр сар 11 хоног шинэ орчинд дасаад эргээд л гэртээ харьсан. Үсэглэлийн баяраа ч тэмдэглээгүй. Гэсэн ч Ч.Энхбаатар хүү “Сургуульд явах л гоё” хэмээн ярьж,  30 хүртэл тоолж үзүүллээ. Нэгдүгээр ангиа төгссөн сурагч 30 хүртэл тоолж, холбож уншиж чадахгүй, эгшиг долоо, найман гийгүүлэгч л мэдэж байгаа нь харамсалтай  санагдаж байж болох юм. Гэсэн ч тэр хотын хүүхдүүдээс илүү эрдэм өвөртөлсөн сурагч. Ингэж хэлсний учир нь тэр малын зүс мэднэ. 30-аас дээш тоолж мэдэхгүй ч түүний цээжинд малын өчнөөн өнгийн зүс бий. 20 хурга хашчихаад эхийг нь олоод тавиад өг гэвэл тэр ямар ч асуудалгүй чадна. Чадна гэдгээ ч толгой дохин хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-28 08:23

Тэр нь дээр. Зөв. Зөв

Зочин
Зочин
2021-07-28 10:25

❤️

Зочин
Зочин
2021-07-28 17:53

Хэрэггүй ээ. Шууд хоёрт оруул

Хатанбаатөр
Хатанбаатөр
2021-07-28 18:05

Энх амг�##�ан мэдэж байгаа байлгүй

Зочин
Зочин
2021-07-28 22:15

Sumin surguulin suragch gn. Ysn hhn ymb

Зочин
Зочин
2021-07-28 22:35

Тийм тэнэг юм гэж юу бсан юм бэ. Жил �##�дахын нэмэр

Зочин
Зочин
2021-07-31 16:44

Улирах гэдэг чинь хичээлдээ муу онцгүй дүн авдаг хүүхдийг л улираадаг биш билүү гэтэл наадах чинь бол хүүхдээ доромжилж байгаан бишүү Улираах ч гэх шиг.Улс орон даяар болж байгаа хичээлийн хоцрогдлыг хүү дээрээ авч байгаа юмуу тэнэг ээж нь.Асуудлыг шийдэх гарг�##�гаа гаргаж л таарна бүх хүүхэд нэг зурхайгаас явж байхад бүү тэнэгт

generic viagra online us
generic viagra online us
2021-10-30 19:44

Mail Order Stendra Us Medication Pharmacy

buy stromectol 24 mg pills
buy stromectol 24 mg pills
2021-10-31 05:56

Kamagra Prix En Pharmacie

Propecia
Propecia
2021-11-01 16:05

Keflex Treatment Bladder Infection

cialis forum cialis pharmacy
cialis forum cialis pharmacy
2021-11-06 19:12

Amoxicillin Trihydrate By U V Method

Lasix
Lasix
2021-11-11 14:27

medicament cialis 5mg

Priligy
Priligy
2021-11-14 11:04

Cialis Testimonios

nosipren prednisona 20 mg
nosipren prednisona 20 mg
2021-11-14 12:59

Generic Viagra Sample Pack

gabapentin dosage
gabapentin dosage
2021-12-05 05:06

Cephalexin Facts

how much does cialis cost
how much does cialis cost
2021-12-05 22:47

Zithromax 1000 Mg Side Effects

gabapentin 300 mg capsule
gabapentin 300 mg capsule
2021-12-10 23:44

Forum Levitra

Холбоотой мэдээ

Back to top button