Нийгмийн

“Нарны хүү, сарны охин” компани иргэдэд найман тэрбумын хохирол учруулсан гэх хэргийг шүүнэ

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдсэн.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Өмнө нь уг хэргийг шүүхэд ирүүлэхэд яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж байсан.

Прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ. Тодруулбал, “Нарны хүү сарны охин” компани иргэдээс орон сууцны урьдчилсан захиалга авах нэрийдлээр дээрх хэмжээний хохирол учруулаад буй юм.

Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт явуулахаар товлон зарлаад байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ
МОНГОЛ
2021-08-02 16:22

ШУУД БУУД БОЛОО ЦАГ ЦААС БҮҮ ГАРЗАД

Зочин
Зочин
2021-08-02 16:42

Ядарсан ард түмнээ задарсан компани худ�##�даж 456 иргэнийг/гэр бүлийн хүмүүсийг оролцуулб�##�/дор хаяж 1500 хүнийг хохироосон сайхан нэртэй хүний оронцог болсон хулгайчуудыг олны өмнө шийтгэх өндөр ял оноох хэрэгтэй.Буудаад устга

Зочин
Зочин
2021-08-02 18:37

Бүх хөрөнгийг нь хураан авч хохирогчдод өгөөд хулгайчуудыг өдий болтол хамга�##�ж байгаа новшнууд тай нь бууд

Холбоотой мэдээ

Back to top button