Нийгмийн

“Токио-2020”: Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй улсын аварга, 20 настай Б.Хонгорзул эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиераг ялж, дараах тойрогт Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Японы бөх Рисако Кавайд дийлдсэн.

Улмаар Кавай шигшээд шалгарсан тул Б.Хонгорзул дагах барилдахаар болсон юм. Б.Хонгорзул Гвинейн бөх Фатоумата Камараг 10:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button