Нийгмийн

Туул голд живсэн иргэний цогцсыг зургаан өдрийн дараа олжээ

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн Их-Агт гэдэг газар Улаанбаатар хотын харьяат долоон хүн Туул голын эрэг дээр амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Онцгой Байдлын Газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь цагдаагийн алба хаагчид хамтран долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг завиар, мориор, явганаар хайсаар байсан. Живсэн иргэний цогцсыг осолдсон газраас хойшоо 75 км-ийн зайнаас буюу Бүрэгхангай сумын Дэрст багийн Тул харайдаг гэдэг газраас өчигдөр өдөр олсон байна. Иймд тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button