Нийгмийн

Малын эрэлд гарсан иргэн морьтойгоо голд живж нас баржээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн Улаан сайр гэдэг газар нутгийн иргэн наймдугаар сарын 02-ны өдөр малын эрэлд яваад алга болсон. Энэ талаарх дуудлагыг аймгийн онцгой байдалд ар гэрийнхэн нь хоёр өдрийн дараа буюу наймдугаар сарын 04-ний өдөр дуудлага бүртгүүлжээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг явуулахад унаж явсан морь нь Өлзийт голд үхсэн байжээ. Харин эзнийх нь цогцсыг голын усны хоёр метрийн гүнээс, мориноос нь гурван км-ийн зайнаас олсон байна. Тус хэргийг Цагдаагийн хэлтсийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button