Нийгмийн
Боолтын нүхэнд бага насны хүүхэд хуруугаа хийн гацаажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамжинд тоглож байсан бага насны хүүхэд төмөр хашааны боолтын нүхэнд хуруугаа хийгээд гаргаж чадахгүй гацаажээ. Иймд аав нь Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.
Аврагчид охины хурууг боолтын нүхнээс гарган тусламж үзүүлсэн гэж мэдээллээ. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал хандуулж өөрийгөө эрсдэлд оруулахаас хамгаалж байхыг зөвлөлөө.
Бидний ашигласан зураг уг үйл явдлынх биш болно




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.