Нийгмийн

Хамгаалагчийн биед халдсан иргэд өөрсдийнхөө гэмтлийн зэргийг тогтоолгоно гэжээ

Сүхбаатарын талбайд жагсан, Засгийн газрыг огцрохыг шаардсан “No naadam” хөдөлгөөний санаачлагч Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас баривчлаад буй билээ. Түүнийг суллахыг шаардсан иргэд Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өчигдрөөс жагсаж, хоносон юм. Тус яамны гадаа хоносон таван хүнийг баривчилсан талаар өнөөдөр О.Магнай мэдээлэл хийх үеэрээ онцолсон.

Бид уг асуудлыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хууль зүйн яамны гадна жагсаж хоносон иргэд дундаас нэг эмэгтэй яамны харуул хамгаалалтын ажилтны нүүрийг маажсан юм байна. Төрийн тусгай объектыг хамгаалдаг төрийн албан хаагчийн биед халдсан учраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тайлбар, мэдүүлэг авахаар авч явсан” хэмээсэн юм.

Харин дөнгөж сая уг асуудалтай холбогдуулан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “ХЗДХЯ-ны гадна тодорхой тооны иргэд үзэл бодлоо илэрхийлэн хоносон. Одоо ч гэсэн үргэлжилж байна. Өглөө 08:38 минутад төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхад минь эрх чөлөөнд минь халдлаа гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу тус дүүргийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид нэр холбогдсон дөрвөн иргэнийг 09:00 цагийн үед авч ирсэн. Алба хаагчийн өгсөн гомдлоор нэр бүхий Ц, Х, Г, О нарын дөрвөн хүнээс мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөх явцдаа дээрх иргэд өмгөөлөлтэйгөөр мэдүүлэг өгөх хүсэлт тавьсны дагуу өмгөөлөх эрхээр нь хангаж 11:00 цагийн үед явуулсан. Өнөөдрийн байгууллагаас цагдаагийн байгууллагаас ямар нэгэн иргэнийг хууль бусаар саатуулсан зүйл байхгүй.

Харин гомдол өгсөн төрийн тусгай хамгаалалтын ажилтны өөрийнх нь хүсэлтээр биед нь гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээч томилоод явуулсан.

Мөн дээрх нэр бүхий дөрвөн иргэн цагдаагийн байгууллагаас авч ирэх явцдаа эрх чөлөөнд халдсан хэмээн гомдол гаргасан. Энэ гомдлыг хангах үүднээс дөрвүүлэнг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэх шинжээч томилоод явуулсан” хэмээв.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sukh
sukh
10 сар 6, 2021 17:43

ymr tuhan sogoonuud turiin tusgai hamgaaltand ajildag boloo ve.emegtei hund hevtert ortloo nuduultsen yum aa daa kkk

Холбоотой мэдээ

Back to top button