Бөхчүүд бай шагналын л төлөө барилддаггүй юм шүү, Ц.Магалжав аа

“Бөхчүүдэд байр, машин, цэрэг, цагдаагийн өндөр цол өгч байгаа нь допинг хэрэглэх гол шалтгаан болж байна”. Жирийн нэгэн хүн, эсвэл үндэсний бөхөд дургүй, хүндэтгэлгүй ханддаг хэн нэгэн бус МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав ингэж хэлсэн нь олныг ихээхэн талцуулж байна.
Тэрбээр өөрөө барилдаж явсан, улсын заан цолтой хүн. Тамирчны карьер, ялалт, ялагдал, амжилтын үнэ цэнийг мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Гэтэл бөхчүүдийг байр, машин, цэрэг, цагдаагийн цол авахын төлөө л барилддаг, олон түмний шагнал допинг хэрэглэх шалтгаан болж буй мэтээр ярьж, ийм ойлголттой яваа нь харамсалтай.
Бөхчүүд зөвхөн байр, машин, шагналын төлөө барилддагүй. Үндэсний бөхийн спортоо хөгжүүлье, өв уламжлалаа ирээдүй хойчдоо өвлүүлье, амжилт гаргах, үлгэр дууриалал болсон жудагтай бөх болъё гээд барилдаж, хөдөлмөрлөж яваа олон, олон хүчтэн бий. Тэдний хичээл, зүтгэл, сэтгэлийг Ц.Магалжав энэ үгээрээ үгүйсгэчихлээ.
Допинг үндэсний бөхийн спортын “шүдний өвчин” мөн үү гэвэл мөн. Гэхдээ допинг хэрэглэсэн нь илрээд буй хэчнээн бөх байгаа билээ. Хэрэглэснээсээ хэрэглээгүй нь олон. Хэдхэн бөхийн явуургүй үйлдэл, алдаанаас болж нийтээр нь ингэж харж, хөдөлмөр, зүтгэлийг нь үгүйсгэж боломгүй баймаар.
Л.САРУУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ц. Магалжав Тэргүүн үнэнийг хэлчихлээ !
NAAD BUHCHUUD CHIN MUNGU UGVUL NUDEE UHAAD UGNU SHT.
Bai shagnal,ner hundgui bol hen zovolgoo zovoohiig huseh uym be,harin ter bai shagnalaa shudarga l orsoldood avah l heregtei,ajil hiigeed tsalin avdagtai adil shu dee,tamirchin hun
Магалжав бол үндэсний бөхийн төлөө үнэн сэтгэлээ өгч буй шударга залуу. түүнийг дэмжих хэрэгтэй. Мохоох хэрэггүй. Ингэж тэмцдэг хүмүүс цөөн болсон цаг шүү.
Бөхчүүд бай шагналаа голдог. Допинг хэрэглэж хурдан өаяжих гэсэн шуналтай болцгоосон нь үнэн ш тээ.
үнэн үг хэлсэн байна.
Яг голыг нь гогдож хэллээ дээ муу мах нууд
өөр юуны төлөө барилдах юм вэ унах унаатай орох оронтой амьдралын баталгаатай цол хэргэмтэй танил талтай нэр алдартай болох гэж барилдан шүү дээ зарим нь тэрэндээ хурдан хүрэх гээд л допинг хэрэглэж байгаа шүү дээ.
Байгаа голоод аймгийн засаг даргаа наадмын шагнал өгч байхад зодож байсан улсын харцага бий шүү
Магалжав үнэнийг хэлсэн байнаа.Өөрөө барилдаж байсан хүн шүү дээ.Одоо допингтой наадам гээд хүмүүс үзэх нь цөөрсөн шүү.Допинг бол үндэсний үзлийг үгүй хийж байна.Магалжавын хэлдэгээр хатуу тэмцэх хэрэгтэй.Саруул юу хэлэх гэснийг ойлгосонгүй.Монголчууд Сумог сонирхолтой болгосон доо.Түүнтэй адил үндэсний бөхийг сонирхолтой үзүүштэй бахархалтай зөв өрсөлдөөнтэй сайхан болгох хэрэгтэй
Магалжав монгол бөхийг шудрага өрсөлдөөнтэй допинггүй болгох гээд ажиллаж байгаа хүн шүү.Хэн допингтой бөхтэй барилдаад уная гэх вэ дээ.Шудрага биш шүү дээ.Магалжавын хичээл зүтгэлийг үнэлж байна.Саруул ямар барилдаж үзсэн биш дээ.Барилдсан ч допингтой бөхтэй барилдая гэж бодохгүй л байхаа.
Үндэсний бөхийн спортоо хөгжүүлье, өв уламжлалаа ирээдүй хойчдоо өвлүүлье, амжилт гаргах, үлгэр дууриалал болсон жудагтай бөх болъё гээд байгаа нь зүгээр л өнгөлөн далдлалтын шинжтэй болохоос яг үнэнийг Магалжав хэлсэн байна Төрд ажиллаад байгаа мөртлөө пүүс компаниудаас давхар цалинждаг нь хууль бус үйлдэл шүү дээ
Админ аа! Сансарт амьдраад байгаа юм уу? Монголд бөхчүүдийн байдал яг л ийм байгаа ш дээ. Магалжав зөв, шударга хүн байна.
Нүдээ нээ саруул минь. Бодит байдлыг л хэллээ битгий эмзэглэ
ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ДУРГҮЙ
ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ДУРГҮЙ ЭЭ ГЭЖ
magalaa chadaj bnaa bitgii ataarh muu ondog
Үнэн ш дээ. Амжилт гаргах, цолонд хүрэх, үзүүр түрүүнд хүрч шагналын хураас хүртэхийн тулд допинг хэрэглэдэг. Ялангуяа бэлтгэл хийх дургүй, залхуу, хэт их мариалагч нар үүнийг түлхүү хэрэглэж байгаа. Мөн түүнчлэн допинг оруулж ирж борлуулж байгаа хувь хүн, компаниудыг илрүүлэн хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол хар тамхинаас ч илүү сүлжээ бий болсон байгаа.
даав даалимба, цай чихэрхэн зэрэг бай шагналтай барилдаад монголын хүчит эрчүүд эр бяр, ааг, хийморь, зориг, сүр сүлдээрээ гайхуулж бөхийн соёлыг өнөөг хүртэл тээж авч явсан. монголын баячууд, эрх мэдэлтнүүд бөхийн ёс жудгыг эвдсэн. элдэв машин байр, цэргийн цол олгох гм. Энэ нь эцэстээ шунал, допинги руу хөтөлж шившиг болж байна. Магажав маш зөв дүгнэж хэллээ.
Дээр үеийн бөхчүүд их мундаг байсан. Яагаад гэвэл орон сууц машин бас олон зуун сая төгрөгөөр шагнадаг бас хөдөлмөрийн баатар цол олгодог байжээ. Одоо бол бай шагнал маш бага байна. Бай шагналын хэмжээг 5-10дахин нэмүүлэхээр шаардаж жагсвал таарна. Өлсгөлөн зарласан ч болно.
НАЙРАА ГЭДЭГ НЭРТЭЙ МӨНГӨТӨЙ БОЛ БҮГДИЙГ ХУДАЛДААД АВНА. ЭНЭ НЬ , БӨХЧҮҮДИЙН ЯРЬДАГ,УЛАМЖЛАЛ ӨВ СОЁЛ
БӨХИЙН ЁС ЗҮЙ МОНГОЛ БӨХИЙН ЖУДАГ ГЭДЭГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬТАЙ ТААРДАГГҮЙ. МАГАЛЖАВЫГ БӨХЧҮҮД, БӨХ СОНИРХОГЧ БҮГД ДЭМЖИХ НЬ ЗӨВ БАЙХАА.
Бөхийн барилдааныг шагналгүй болговол зөв(тун бага урамшуулалтай).