УЛС ТӨР

ТӨБЗГ: “Эрдэнэт үйлдвэр”-т 280 сая ам.долларын зээл гаднаас авахыг ЗӨВШӨӨРСӨН

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд саяхан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн барьцаанд тавиад ирсэн гэх мэдээлэл цацагдсан.

Эл мэдээллийн дагуу бид тус байгууллагаас тодруулахад: Манай байгууллагын дансны орлого, зарлагыг хэн хүссэн нь хараад байх боломжгүй. Үндэслэлгүй худал мэдээлэл нийтлэгдсэн байна. Бид шүүхэд хандах болно хэмээн үгүйсгэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд болох Х.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажиллаад ирсэн нь үнэн юм. Иймд бид нэг талын байр суурийг дахин магадлах үүднээс ТӨБЗГ-аас дараах тодруулгыг авлаа.

-“Эрдэнэт үйлдвэр” гаднаас их хэмжээний зээл авч байгаа гэх мэдээлэлд танай ТӨБЗГ ямар хариулт өгөх вэ?

“Ковидын үеийн хүндрэлийг даван гарахын тулд “Эрдэнэт үйлдвэр”-ээс 1.2 их наяд орчим төгрөгийг гаргасан. Энэ санхүүжилт нь үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй хэдий ч томоохон ажлуудаа шийдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гаднаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан нь үнэн.

-Одоогоор зээлийн гэрээ хийгдэж, санхүүжилт орж ирсэн зүйл байгаа юу?

-Уг зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна. Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийгдсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдах юм.

-Зэсийн үнийн хэлбэлзэл дээр анхны гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих үү?

-Ханш өөрчлөгдсөн тохиолдолд гэрээ өөрчлөгдөөд явна. Тухайн жилд зээлийн дүнд нийлүүлэх зэсийн хэмжээг гэрээнд мөн нарийвчлан тусгах чиглэл өгсөн. “Эрдэнэт үйлдэр” бусад трейдерүүддээ бас зэсээ тогтмол нийлүүлэх үүргээ биелүүлж явна гэсэн үг.

-Зээлийн үргэлжлэх хугацаа, хүү нь ямар байх вэ?

-Зээлийн хугацаа дөрвөн жил байна. Одоогоор хүүг нарийвчлан тогтоогүй. Гэрээ хийгдэх процесс үргэлжилж байгаа. Уг зээл нь барьцаагүй, хөгжлийн санхүүжилт хэлбэрээр олгогдох юм.

-Зээлийн хэмжээг танайхаас тогтоож өгсөн гэсэн үг үү?

-“Эрдэнэт үйлдвэр”-ээс өнгөрсөн хавар санал тавьсны дагуу 280 сая ам.доллар хүртэлх хэмжээнд санхүүжилтийн зээл авахыг зөвшөөрсөн. Энэ хүрээнд зээлээ авна гэсэн үг.

Мэдээллийг бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудаас тодруулан, дахин лавшруулж хүргэх болно.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 10:51

Буух эзэн буцах хаяг нь байгаа болохоор ард түмний мөнгийг шууд л буцаан авч, ял шийтгэл өгөх хэрэгтэй. Ял хөнгөн байна. Цаазаар авах ялыг сэргээх хэрэгтэй. Эзэн богд Чингисээс эхлээд энэ ялыг хэрэглэж, монгол улс оршин тогтнож ирсэн. Яаж хариуцлага тооцож, ядуурлаас гарч болохыг Хятад улс харуулж байна. Бидэнд хариуцлага ,сахилга дутаж байна. Хулгайч, дээрэмчингүүд ард түмний мөнгийг хэдэн тэрбумаар дээрэмдэж байхад манай хууль, хүчний байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Мөнх Эрдэнэ маш олон гэмт хэргийг шударгаар илчилж, шүгэл үлээлээ.

Өр
Өр
2021-12-03 10:56

Чаокогийн өр шиг

Зочин
Зочин
2021-12-03 11:01

за тэгээд энэ авсан зээлээ доривтойхон юм хийгээрэй дээ. дээрээсээ хувааж идээд тгэд бүтээн байгуул####т ч байхгүй мөнгө ч байхгүй баахан өртэй үлдэв.

Зочин
Зочин
2021-12-03 11:03

ханш өөрчлөгдөх үед даган өөрчлөгдөнө гэдэг маш буруу. монгол төгрөгний ханш маш амархан унаж байна тийм байхад ханш өсөх тусам манай т####аас төлөх зээлийн хэмжээ их болно яагаад ийм юмыг олйгож харахгүй ####дагд####тай юм хийгээд байгаа гэдгийг олйгохгүй байна

Зочин
Зочин
2021-12-03 11:04

Mongolchuudiin tarhidaj duuslaa

Зочин
Зочин
2021-12-03 11:10

ziza ingeed l mongoliig ih orond unagaaj gadnii hool bolgoh master tolowlogoo ehelsen vv

Зочин
Зочин
2021-12-03 11:13

Гаднаас зээл авах гэж байхаар Бадамсүрэнгээс зээлчихгүй муу байна. Дотоод нөөц бололцоогоо ашиглаач ээ.

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x