
Украины хямрал эхэлснээр дэлхий дахинд шинэ мөргөлдөөн гарах вий гэсэн айдас, болгоомжлол байгаа талаар “Daily Express” сонинд нийтэлжээ. Барууныхан аль хэдийн цэргийн эвсэл болон нэгдээд удаж байгаа ч ОХУ ч өөрийн холбоотнуудаа олж амжсан хэмээн нийтлэлийн зохиогч Жеймс Грэй онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлсний дараа Барууныхан тун болгоомжилсон хариу үйлдэл үзүүлсэн. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины агаарын бүсэд хориг тогтоож өгөхийг байнга гуйж гувшиж байсан ч НАТО-гийн эвсэл Украины хямрал дэлхий даяар өрнөх вий хэмээн эмээж, В.Зеленскийн бүх хүсэлтийг хүлээж аваагүй. Гэсэн ч, Дэлхийн III дайн дэгдлээ гэхэд дор дурдсан улс ОХУ-ыг дэмжих магадлалтай байгаа аж.

Нэг. ПАКИСТАН УЛС
Украинд “Цэргийн тусгай ажиллагаа” эхлэхийн өмнөхөн Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Москвад хоёр өдрийн айлчлал хийв. Эл айлчлалынхаа үеэр Пакистаны тал Барууны орнуудын ОХУ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн уриалгад нэгдэхээс татгалзсан гэдгээ мэдэгдэв.
Тодруулбал, Барууныхны уриалгад Пакистан “Та нар биднийг юу гэж бодов? Би та нарын хүссэнийг биелүүлдэг боол чинь биш. Хэлсэн болгоныг чинь бид хийх ёстой гэж үү?” гэсэн хатуухан хариулт өгсөн аж.
22 дипломатч Пакистаны Засгийн газарт хандан ОХУ-ын эсрэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд нэгдэхийг уриалсан хамтарсан захидал нийтэлсний дараа ийнхүү Ерөнхий сайд Имран Хан ийм мэдэгдэл хийсэн юм. Тиймдээ ч, Пакистан улс уг тогтоолд санал өгөхөөс түдгэлзсэн цөөхөн улсын нэг хэвээр үлдэв.
Имран Хан “Би Европын Холбооны Элчин сайд нараас нэг зүйл асуумаар байна: Та нар Энэтхэгт бас ийм хүсэлт захидал илгээсэн үү?” хэмээн шууд асуусан аж.
Хоёр. БНХАУ
Хэдийгээр Хятад улс сүүлийн хэдэн долоо хоногт Оросоос зайгаа барихыг оролдсон ч гэлээ “цэргийн тусгай ажиллагаа”-г анхнаас нь буруутгаагүй улсын нэг. Буруутгахынхаа оронд Бээжин төвийг сахих амлалтаа онцолж, Орос-Хятадын харилцааг “стратегийн түншлэл” хэмээн тодорхойлсон. Мөн Пакистаны нэгэн адил Хятад улс НҮБ-д Оросын эсрэг санал өгөхөөс түдгэлзсэн.

Гурав. ЭНЭТХЭГ УЛС
АНУ-ын дарамт шахалтыг үл харгалзан Энэтхэг улс Оросын эсрэг Барууны хориг арга хэмжээ авч байгааг “асуудлыг шийдэх шийдэл биш” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Даргын Өмнөд болон Төв Азийн асуудал эрхэлсэн туслах Дональд Лу өнгөрсөн сард Энэтхэг Оросоос хөндийрөх цаг иржээ хэмээсэн. Нэг зүйлийг энд онцлоход, ОХУ бол Энэтхэгийн хувьд хамгийн том зэвсэг нийлүүлэгч. 2018 онд хОросын агаарын довтолгооноос хамгаалах “С-400” системийг Энэтхэгт нийлүүлэх 5,43 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан билээ.

Дөрөв. ӨМНӨД АФРИК
Өмнөд Африкийн эрх баригч нам болох Африкийн Үндэсний Конгресын удирдлагууд ОХУ-тай найрсаг харилцаагаа сэргээв. Хүйтэн дайнаас хойш тэд ийм халуун дотно байсангүй. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зума саяхан Ерөнхийлөгч Владимир Путинийг “энхийг сахиулагч”, Барууны орнууд бол “муу” хэмээж байсан удаатай.
Жейкоб Зума хэдийгээр зөвхөн хувь хүнийхээ үүднээс дээрх үгийг хэлсэн ч Африкийн Үндэсний Конгресс ОХУ-ын үзэл баримтлалыг дэмжигч гэдгээрээ олонд танигдсан.

Тав ба зургаа. БРАЗИЛЬ, МЕКСИК
Бразиль, Мексик нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзаж, В.Путинийг түрэмгийлэл үйлдсэн гэх хэрэгт буруутгахаас татгалзсан.
Мексикийн Ерөнхийлөгч, зүүний үзэлтэй популист Лопез Обрадор “Бид дэлхийн бүх Засгийн газартай сайн харилцаатай байхыг хүсэж байгаа учраас эдийн засгийн ямар ч хязгаарлалт тавихгүй” хэмээн мэдэгдсэн.
Эх сурвалж: Canewsmedia
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард солонгос энэ тэр гээд жижиг сажиг юмнууд байгаа доо ...
Энэ цаг үед ЭЛБЭГДО, БАТҮҮЛ мэтийн нөхөд төрөөс хол байсан нь их сайн хэрэг шүү.
Үнэн тэнэг юм аа оросыг дэмжих улсын тухай нийтлэл байхад ЭЛБЭГДОРЖ БАТ ҮҮЛ ЯРИАД байх юм .Алс холын уос орны асууд�##�д МОНГОЛЫН ард иргэд ямар хамаа байна .Эдгээр хүмүүс чиний өдрийн ганц аяга хоолыг 3 удаагийн хоол болгож өгсөн юм .ТЭНЭГ КОММУНИСТ ВЭ ЧИ
Энэтхэг өөрсдийн зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж оросоос авахаа улам багасгаад л байгаа. Энатхэг хэзээ ч коммунист байгаагүй улс тул оростой нэг их удаан найзлахгүй либeр�##� орнуудаа л дагахаас аргагүй болно
7, 8 нь хойд солонгос, аймхай монгол гээд үргэлжилнээ кккк
Ээ, хоцорсон мэдээ. Имран Хан энэ асуудлаас болоод огцорсон. Мексик байх сууриа өөрчилсөн, өмнөд африк хэт хол. Хятад з�##�ьтай хэнийч т�##�д орохгүй, өөрийн эрх ашгаа бодно. Энэтхэг бас хол......
ХАХА ЮУН ГАЛЗУУ ЮМ БИЧДЭГ ЮМ ХАХА
САЙХАН ХУДАЛ ДОНГОДОХ ЮМ АА ХАХА
үхэр монголчууд их юм болох юм даа. амаа угааж чадахгүй өмхий санаат