
Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн “Степпе арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Л.Анхзаяа хүрэл медалийн төлөө Израилын бөх Тохар Бутбулд ялагдан, V байрт шалгарсан.
Эл жинд барилдсан олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Оросын жүдоч Махмадбековтой барилдлаа. Тэд өмнө нь нэг удаа барилдахад Орос жүдоч ялаад байсан. Энэ удаа Ц.Цогтбаатар даагаа нэхэхийн төлөө өрсөлдсөн ч вазари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр тэрбээр Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bitgii ongir. Show kheselgui beltgelee khii
jaahan uuriiguu darj uhaantai yavaarai daa.tuvshinbayriig ysniig medej baigaa biz ee