ТОДРУУЛГА: Шалган нэвтрүүлэх товчоод дээр хураагдсан тарваганы махыг хэрхдэг вэ
Шалган нэвтрүүлэх товчоод дээр хураагдсан тарваганы махыг хэрхдэг талаарх иргэдийн мэдлэг зөрүүтэй, хардлага их байдаг. Энэ нь махаа хураалгасан иргэд хяналтын ажилтнууд авч ашигладаг мэт ойлголтыг түгээдэгтэй холбоотой. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын ахлах байцаагч Б.Угтахбаяртай холбогдож доорх тодруулгыг бэлтгэлээ.
Иргэд ангийн мах тэр дундаа тарваганы мах тээвэрлэж, хот руу оруулахыг завдах үйлдэл найм, есдүгээр сард эрс ихэсдэг байсан нь өөрчлөгдөж, жилийн дөрвөн улиралд, тэр дундаа ангийн мах ховорддог өвлийн улиралд ихээр гардаг болжээ. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөнөөс болоод Шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй цагдаа, хяналтын байцаагч нарын ажлын хариуцлага нэмэгдсэн байна.
-Он гарснаас хойш нийслэл рүү тарвага авч орохоор завдсан хэчнээн тохиолдлыг илрүүлж, хэдийг хурааж аваад байна вэ?
-Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоогоор 155 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан. Үүний 44-ийг нь нэг хүн оруулахыг завдсан байх жишээний. Бүх тарвагыг хурааж авсан. Ер нь иргэд ачаан дотроо, малын махан дор нуучихсан байдаг. Бүр тушёнка шиг болгоод лаазалчихсан байсан хэргийг илрүүлж байсан түүхтэй.
Энэ онд орж ирсэн 155 тарваганы 32 нь долоодугаар сараас хойш орж ирсэн. Харин үлдсэн тарвагануудыг өвөл оруулж ирэхээр завдсан. Хүмүүс нөөцлөөд хөлдөөчихсөн тарвагаа үнэд орохоор нь оруулж ирж зарах гэдэг юм шиг байгаа юм.
-Аль аймгаас ирж буй иргэдээс энэ төрлийн зөрчил голчлон илэрч байна?
-Нийслэл рүү нэвтрэх зургаан хяналтын цэг дээр шалгалт хийдэг. Эмээлт, Хонхорын хяналтын цэг дээр зөрчил их илэрдэг.
Ер нь иргэд ангийн махыг ачаанд хийж , замын унаанд дайх юм. Тэгэхээр жолооч нар дайврын ачааг сайн шалгах эсвэл өгч явуулж буй иргэний үнэмлэхийг шалгаж байх хэрэгтэй.
-Тарвага тээвэрлэж яваад баригдсан иргэдэд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Иргэн байсан бол зөрчлийн тухай хуулийн 300 мянгаар торгодог. Үүнээс гадна нөхөн төлбөр төлүүлдэг. Тарваганых нь тооноос шалтгаалаад энэ дүн янз бүр. “Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр” нэг эр тарвага 170,000 төгрөг, эм тарвага 200,000 төгрөг байдаг. Энэ үнэлгээг хоёр дахин үржүүлдэг. Тэгэхээр нэг эр тарваганы нөхөн төлбөрт 340,000 төгрөг, эм тарваганы нөхөн төлбөр гэж 400,000 төгрөг төлнө гэсэн үг.
- Нөхөн төлбөр: Байгаль орчин уур амьсгалыг хамгаалах, дэмжих сан руу
- Торгууль: Төрийн сан руу ордог.
-Хурааж авсан тарвагануудыг устгадаг уу?
-ЗӨСҮТ-ийнхөн иртэл зөрчил гаргасан иргэн байж байгаад ариутгаад авч явахыг нь харж болдог. Зарим иргэд шууд яваад өгдөг. Энэ тохиолдолд тухайн хүнийг торгуулиа төлөхөөр ирэхэд нь ЗӨСҮТ-ийн ирээд хүлээж авсан бичлэгийг нь үзүүлдэг.
Ер нь ЗӨСҮТ тухайн тарвагыг шинжилгээнд хамруулж, тахалтай эсэхийг нь үзчихээд устгалд оруулдаг.
-Энэ онд хураасан 155 тарваганаас тахал илэрсэн үү?
-Нэг ч тарваганаас тахал илрээгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huvaagaad avaad yvchihdag shvde
хувааж аваад иддэг
Устгадаг гэж шаах юм. Хувааж аваад иддэг л гээд хэлчих л дээ.
тэгэж хариулах юм бол наад хүн ч өөрөө ажилгүй болно эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнгөрвөл их юм
Манайхан идэх байхоо
Mangar p###akuudaa zugeer yum bol ustgaj yadiin zaraad heden tsaas bolgood turduu uguuch yasan tsamaan a##aasaa t1 lalruud ve iim bulainuud tiim t1 huuli juram bataldag yostoi genen t1 huuruud yumaa mungu ni hereggui yum bol asramjiin gazar tsereg shoron geed mah heregtei gazar uguuch 5-10r ni oruulj baigaa jiriin irgendee aimaar changa heden zuugaar ni yrij huuruud hahuuldaad oruulj baigaad ni tag dulii sohor helgui boldog hynaltiihanshdee
Huraaj awaal orosdoon gudrna.
шинжилгээгээр эрүүл аюулгүйг нь худ�##�даж улсын төсөвт мөнгийг хурааж болдоггүй юм болов уу? ш�##� үр ашиггүй устгаж байхаар
Худлаа яриад байгаарай, хураасан тарвагаа хүнээр дамжуулж зардаг
Сүүгээр цайруулсан цагаан усаар шүршээд л өөрсдөө авдаг
Ер нь 100 хувь устгаж байгаа болов уу. Тодорхой хэмжээгээр зарим хүний ходоод руу орж байгаа байхаа. Би л лав ганцыг ч гэсэн ходоод руугаа гулгуурын даа.
дуудлага худ�##�даагаар зарж болдоггүй юмуу
Хурааж авснаа хөргөгчид хийгээд хадг�##�на. Дараа нь . . .
Цагдаа байцаагч нар нь өөрсдөө иднэ
Цагдаа байцаагч нар өөрсдөө тансаглана
Өөрсдөө идээд зардаг байх бөөн бизнес
Олоон жилийн өмнө чанасан тарваганы мах хура�##�гаж байсан маргааш нь сонсох нээ тэр үед ЦС Г�##� команд хоёр цуг нэг байранд байдаг байсан орой нь жижүүрийн цагдаа г�##�ын ээлжийнхэнтэй хуваагаад илгээсэн байсан яахав дээ хүн л юм болсон хойно ховрын юмыг эрчүүд туушиндсан л байсан. Одоо ч цаг нь ч өөр хүмүүсийн хандлага ч өөр болсон.
Бүх юм мөнгө нэг тарваганы тулам 60.000 гээд бод.... мөнгө л бүх юмыг 6ажуудуулаад байна.
Голцуу л тулам л орж ирж гардуулаад байгаа даа.
ervvl zvgeer tarwagiig zaawal ustgald oruulah shaardlagatai yu hvn bolgon shahu durtai baidagshdee ter ih tarwagiig zarj borluulaad ter san ene terdee mongiina hiichij bolno bizdee
Өөрсдөө иднэ хэн нэгнээр чануулаад чанж өгсөн хүнээ янз бүрийн юм ярьж болохгүй шүү гээд тэр хүндээ ганц хөл өгөхгүй аваад явуул яахав арай л өлөн байгаа биз
oorsdoo awaal idne esvel zardag sde s#aanuus
Тарваганы мах хураагаад тах�##�гүй бол устг�##�д оруулдаг нь буруу.Анагаах ухаанд тарваганы мах яс шөрмөс арьсыг ямар нэгэн хэлбэрээр ашиглаж болно шүү дээ. Торгоод эргүүлж өгдөг нь ямар учиртай юм бэ? Шинжлэх ухааны суд�##�гааны ажилд сайн суд�##�ж, эм тан хийх ер нь ач холбогдолтой бүх зүйлийг, өвөг дээдсээс уламжлан ирсэн эмчилгээнд хэрэглэж байв�##� болох юм.
Huwaaj awaal gusna shde. Medeej deeshee ustgasan geel chaachiishde.
Наад яриа өгсөн м�##� чинь Биднийг м�##� гэж бодоод бгаа бхдаа
Tahal ilreegvi bol ogchij bgaachdee
Үнэнхүү устг�##�аа юу. Ямар хүүхэд хуурч байгаа биш. Тэгээд хэн нотлох гээд байна