АН: МАН-ын дотоод зодоон жагсаал болж талбайд гарсан, үүнийгээ хяналтаас алдахаараа АН руу буруугаа чихлээ

Өчигдөр /2022.12.13/ АТГ нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар холбоо бүхий 17 улс төрчийг нэрлэн зарласан. Үүнтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ.
Товчилбол, АН-ын Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж, А.Адьяасүрэн нарыг бид өмөөрөх ёстой. МАН төвлөрсөн, онилсон ажлаа таслан зогсоо. Нүүрсний хулгайн жинхэнэ эзэд бол 2016 оноос хойш бүх эрх мэдлийг авч яваа МАН, засгийн газрын бүрэлдэхүүн шүү. Өчигдөр баахан хулгайч нар гэж нэрлэхдээ 2016 оноос хойш ямар ч эрх мэдэлгүй, ажилгүй яваа АН-ыг мөн номхон тэмээ ноолоход амарханы үлгэрээр намынхаа хэдэн хүнийг зарласан.
Үнэндээ энэ хулгайд МХЕГ, ГЕГ, АТҮТ, “Эрдэнэс таван толгой” ХК энэ дөрвөн байгууллагыг шалгах хэрэгтэй, удирдлагыг нь МАН-ын засгийн газар томилдог. Бид өмнө нь гурван хүн нэрлэсэн. Сү.Батболд байна, эхнэрийнх нь дүү ГЕГ-ын дарга асан Б.Асралт за тэгээд Ч.Хүрэлбаатар, П.Анужин.
Өнөөдөр дахиад хоёр нэр нэмж хэлье. Б.Аюурсайхан таны найз нөхдийн хулгай их байгаа шүү, өөрийгөө шалгуул. За тэр нөгөө шүлэг уншдаг Ж.Мөнхбат гишүүнийг сөхөж харах ёстой.
Бидэнд нүүрсний бүр жижиг худалдан авалт гэрээ бүр дээр авилгалын мэдээлэл ирж байгаа. Нэгтгээд АТГ, хуулийн байгууллагад шилжүүлнэ. МАН та нар монголын ард түмний зовлонд цадах болоогүй юу: У.Хүрэлсүх ерөнхийлөгч өөрөө бүх хулгай, дээрэм, хүчин манай намд байгаа гэж хэлсэн. Хэн нь эрх барьж, илүү их мөнгө идэх вэ гэж хоорондоо алалцсан. Энэ сарын 6-нд болох байсан Бага хурал нь жагсаалаас болж хойшилсон. Энэ жагсаал санамсаргүй эхлээгүй. МАН-ын хоорондын зодоон нь талбай руу гарч нүүрс сөхсөн, энэ нь тэмцэл болж хувирсан. Тэгээд үүнийгээ хянаж чадахгүй алдангуутаа 2016 оноос хойш ямар ч эрх мэдэлгүй яваа АН руу чихэх гэж үзэж байна. Дунд нь өөрсдийнхөө таван хүнийг хавчуулчхаж. Үнэндээ бол бүх хулгай, бүх наймааг та нар хийсэн шүү. Энэ бүхэн илэрнэ.
Харин ард түмэн жагсаалд ямар нэг буруу зүйлд хөтлөгдөхгүй, жинхэнэ эздийг илрүүлээд, хохироосон мөнгийг нэхэж авах чиглэлд ажиллаарай. МАН хөл толгойгүй хулгай хийсэн учраас нэгнээ илрүүлж чадахгүй болжээ. Энэ зарласан нэрс бол үлгэр шүү.” гэв.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИТГИЙ ХУЦ МУУСАЙН АРДЧИЛСАН НАМЫХААН МАНАЙ НАМ ЖИНХЭНЭ ШУДРАГА НЬ ДЭНДСЭН НАМ ЦАЛИНГААРАА ИНГЭЖ АМЖИЛТАНД ХҮРСЭН МЭДЭВ ҮҮ? АЖЛАА САЙН ХИЙСЭН УЛС ХА ХА ХА.МАНАЙ ШҮЛЭГЧ МӨНХБАТ БОЛ ГЯНДАНГААСАА ГАРААД ХААЛТТАЙ ШОРОНД ОЧИХООРОО ШҮЛГЭЭ УНШИНА ДУУГАА ДУУЛНА МЭДЭВ ҮҮ? БИТГИЙ БАРЬЦААД БАЙ АЦНУУДАА
Ямар буруу дүгнэлт хийдэг этгээдүүд вэ? Олигтой судалж, дүгнэж чадахгүй бол дуугүй байж бай. Залуучуудын итгэл үнэмшилд бүү хор оруул
Ан бол ёстой өлөн хулгайч нарын цуглуулга зарим нь оргоод алга болсон