Нийгэм мэдээ
Английн "Челси" багаас монголчуудад сар шинийн мэнд дэвшүүлжээ

Английн хөлбөмбөгийн баг Челси (Chelsea Football Club) фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан, монголчуудад сар шинийн баярын мэнд дэвшүүлсэн байна.
Тодруулбал, "Happy Tsagaan Sar" гэсэн постер зураг нийтлэхдээ тайлбар хэсэгт нь, "Монголын хөгжөөн дэмжигчдэдээ Цагаан сарын баярын мэнд хүргэе, тусламж дэмжлэг бүхэнд тань талархал илэрхийлье" хэмээн бичсэн байна.
Эл мэндчилгээг Chelsea Football Club нэртэй, 50.3 сая дагагч бүхий албан ёсны хуудсаараа хүргэсэн байна.

Өнөөдөр Туулай жилийн эхний өдөр, шинийн нэгэн. Гадаадын ямар төлөөлөгч, хувь хүн, байгууллагууд хэрхэн Цагаан сарын мэнд хүргэх нь анхаарал татаж буй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жил болгон мэндчилгээ дэвшүүлдэг
Wow tiimv
Mongoliin chelsea aimaar lag l daa . super duper