Нийгэм мэдээ

ФОТО: Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндэтгэн, золголоо

Сар шинийн баярын өдрөөр Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндлэн золгодог уламжлалтай билээ. 2019 оноос хойш буюу өнгөрсөн гурван жилийн хугацаанд цар тахлын улмаас хойш Төрийн гурван өндөрлөг золголт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хамгийн сүүлд төрийн золголт хийсэн гэсэн үг.

Тэгвэл XVII жарны "Үзэсгэлэнт бологч” хэмээх туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ахмадуудаа хүлээн авч, хүндлэн золголоо.

Мөн төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлээд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ

төрийн 3 өндөрөг бол аливаа нэг бие хүн бишээ. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, хууль тогто, хянах касаглал бол төрийн 3 өндөрлөг шүүдээ. үүнэээс хойш битгий ингэж долгинож явдаг жо нуудаар төрийн 3 өндөрлэг төлөөлүүлээчээ

Холбоотой мэдээ

Back to top button