ДЭЛХИЙ

Аврагч залуу Туркийн нурангиас муур өргөж авчээ

33 настай гал сөнөөгч Али Чакас Туркийн Нурдаги хотын нурангиас энэ муурыг гаргаж авчээ. Аврагч залуу хоол, ус өгөөд эрлээ үргэлжлүүлэхэд муур түүнээс салсангүй. Тиймээс аврагчид мууранд Туркээр "хагархай" гэсэн утгатай Энказ гэх нэрийг өгч, эзэн нь гарч ирж магадгүй гэж хэсэгтээ найджээ. Гэвч хөөрхий мууранд Алигаас өөр эзэн гарч ирээгүй учир өргөж авахаар шийджээ. Багийнхаа аврах ажлын завсарлагааны үеэр Энказ Алигийн мөрөн дээр аз жаргалтай сууж байгаа нь сэтгэл хөдөлгөсөн зургууд дэлхийн амьтанд хайртай хүмүүст хүрч гал сөнөөгч залуугаар бахархаж, баярласнаа илэрхийлсээр байна. "Бид бие биенээ тэврээд энэ зовлонг даван туулах болно" гэж Али Энказыг үрчлэн авах шийдвэр гаргахдаа хэлжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button