Нийгэм мэдээ

БНСУ-д хөдөлмөрийн чадвараа алдсан бол нөхөн олговор авах боломжтой

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Үжэнбү Боне гэмтэл согог, үе мөчний эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монгол улсаас БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тус улсын Хөдөлмөр, халамжийн корпорациар үйлдвэрийн осолд өртсөн нь нотлогдсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой тус санамж бичигт төвийг төлөөлөн дарга Д.Баярмандах, эмнэлгийг төлөөлж ерөнхий захирал Чой Гуан Сү нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Тус эмнэлэг нь үйлдвэрийн ослыг эмчлэх магадлан итгэмжлэгдсэн зөвшөөрөлтэй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий үйлдвэрийн ослын байцаагч ажиллуулдагаараа давуу талтай.

Иймээс эмчилгээ сувилгааны зардал, эмчилгээтэй байх хугацааны 70%-ийн цалин, эмчилгээ бүрэн дууссаны дараах хөдөлмөрийн чадвараа түр алдсаны зэрэг /1-14/ тогтоолгох, нөхөн олговор гаргуулах зэрэг үйлдвэрийн осолтой холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэж, Монгол иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Түүнчлэн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртөн эмчилгээ хийлгэж чадалгүй нутаг буцсан иргэд ч тус эмнэлэгт хандаж эмчлүүлэх буюу холбогдох нөхөн олговроо авах боломжтой.

Уг төв нь тус эмнэлэгтэй 2019 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй иргэд болон оршин суух үнэмлэхтэй иргэдийг оношлогоо эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж ирсэн. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд 298 иргэн 28.5 сая воноо хэмнэж, төлбөргүй эмчлүүлжээ.

Цаашид ч энэхүү үйл ажиллагааг сар бүр уламжлал болгон зохион байгуулах тул нуруу нугас, үе мөчний өвчнөө рентген, компьютер томографаар оношлуулж, үе мөч, өвдөгний тариаг үнэ төлбөргүй хийлгэн эмчилгээ авахыг хүссэн иргэд төвийн +82 2-2266-8228 утас болон “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” https://www.facebook.com/mklspc?mibextid=LQQJ4d сошиал хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button