ДЭЛХИЙ

Хойд Солонгосын удирдагч охиныхоо зурагтай марк хийлгэжээ

Хойд Солонгос удирдагч Ким Чен Уны охины дүрс бүхий шуудангийн шинэ маркийг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг цөмийн зэвсэгтэй тус улсын өв залгамжлагч болж байгаагийн бас нэг шинж тэмдэг гэж шинжээчид тайлбарлав.

Арваннэгдүгээр сард тус улсын хамгийн хүчирхэг баллистик пуужинг хөөргөх үеэр Кимийн охинтойгоо яваа зураг гарч, түүнээс хойш Пхеньян хэзээ ч нэрийг нь дурдаагүй охин хэд хэдэн олны анхаарлыг татсан.

Төрийн өмчит Солонгосын маркийн корпораци 11-р сарын 18-нд пуужин хөөргөсөнд зориулсан шинэ цуврал маркийг энэ сарын 12-нд олон нийтэд танилцуулсан бөгөөд тэдгээрийн тавыг нь Ким болон түүний охины зурагтай хийжээ.

Тус корпораци өөрийн цахим хуудаснаа маркны тайлбар нийтлэхдээ охиныг Кимийн "хайрт охин" хэмээн тодорхойлсон байна.

Зарим шинжээчид охины дүр төрх нь түүнийг дараагийн удирдагчаар бэлтгэж байгааг харуулж байгаа бөгөөд марк нь эрх баригч Кимийн гэр бүлийг тойрсон хувийн зан чанарыг шүтэн бишрэх байр сууриа улам бэхжүүлж байна гэж үзэж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button