Ярилцлага

Б.Ариунгуа: “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэгтэй хамт цаг завгүй хүүхэд насаа өнгөрөөсөн

2019 оны аравдугаар сард нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

“Лоолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлгийг Л.Шинэбатын хамт хөтөлдөг байсан Б.Ариунгуатай ярилцлаа. Тэр өнөөдөр том болж, ЦЕГ-ын мэргэжилтнээр ажиллаж байна. Олны танил бага насных нь талаар болоод сонгосон мэргэжлийнх нь талаар бид хөөрөлдөв.

-ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖИЛ НАДАД ТОХИРОХГҮЙ ЮМ ШИГ САНАГДСАН-

-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Цагдаагийн ерөнхий газар”-т ажиллах болоод хэр удаж байна вэ, байгууллагынх нь сонин сайхнаас хуваалцаад яриалцлагаа эхэлье.

-Та бүхэнд ч мөн баярлалаа.

“Цагдаагийн ерөнхий газар”-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтэн болоод удаагүй байна. Их сургуулиа /Дотоод хэргийн их сургууль/ зургаадугаар сард төгсөж, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байгаад аравдугаар сарын 1-нээс энд томилогдож ирсэн. Энэхүү тасгийн үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ 10 сард тохиож, баярын арга хэмжээ явагдаад дөнгөж өчигдөрхөн дуусаад байна.

Манай Урьдчилан сэргийлэх хэлтсийг иргэдтэй хамгийн ойр ажилладаг гэж хэлж болно. “Unfriend”, “Нэг хором”,  “Зөв тусгал”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ” зэрэг олон аян, арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо  дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ есдүгээр сараас эхлэн явагдаж буй “Дураараа биш ээ дүрмээрээ” арга хэмжээ маань Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд чиглэн зохион байгуулагдаж, “Дүрмийн дагуу зорчицгооё” гэсэн мессежийг өгөхөөр зорьж байна. Ярилцлагыг маань уншиж байгаа хүмүүст хандаж, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо “Дураараа биш дүрмээрээ яваарай” гэж уриалмаар байна.

-Лоолойгийн найзууд нэвтрүүлгийг хөтөлдөг байсан охин цэрэг, цагдаагийн салбар луу ороход ойр дотны хүмүүсээс нь эхлээд л гайхаж хүлээж авсан байх?

-Гайхах нь бий, “Гэр бүлд чинь цагдаа хүн байдаг уу?” гэж асуух нь ч бий. Манай гэр бүл, дотны хүрээлэл дотор цагдаа, цэргийн хүн байдаггүй.

Би 10 жилээ 2013 онд төгсөөд, 2014-2015 оны хооронд СУИС-ийн Театр, урлагийн сургуульд сурч үзсэн, нэгдүгээр курсээ дүүргэсэн. Ингэхэд жүжигчний мэргэжил надад нэг л тохирохгүй  юм шиг санагдсан л даа. Би ширээний ард суусан, бичиг цаас хариуцсан ажил хийхийг хүсдэггүй учраас нэлээд бодож байгаад Дотоод хэргийн их сургуульд орохоор шалгалт өгч тэнцээд сургуульдаа элсэж орсон.

-10 жилийн сургуулиа төгсөхдөө жүжигчин болно гэж шийдсэн байж? Цагдаагийн албан хаагч болох хүсэл тэр үед байгаагүй гэж ойлголоо?

- Тийм. 10 жилээ төгсдөг хавар ерөөс л жүжигчин болно гээд шийдчихсэн, СУИС-ийн элсэх шалгалтанд бэлдэж байлаа. Ингээд яг суралцах нэг жилийн хугацаанд л тохирох мэргэжил биш юм байна гэдгээ олж мэдсэн гэсэн үг.

-Жүжигчин болохыг хүсэж байсан нь багаасаа телевизтэй холбогдсоноос үүдэлтэй байх? Яг ямар шалтгаанаар Надад тохирохгүй мэргэжил юм байна гэж бодох болсон бэ?

-Би телевиз гэхээс илүү тайзны хөтлөгч их хийдэг байсан. Шантарч СУИС-иас гараагүй. ДХИС-ийг төгссөний хувьд СУИС-ийг шантрахаар сургууль гэж хэлэхгүй.

Яг бодит байдлыг ярихад СУИС-ТУС-ийн жүжигчний анги төгсөөд Драмын театрын жүжигчин болж бэлтгэгдээд мэргэжлээрээ ажиллана гэхэд боломж нь бага юм шиг санагдсан. Мөн илүү мэдлэг, боловсролоо тэлэх мэргэжлүүдийг бодож байсан. Тийм учраас ДХИС-ийн үндсэн ангийг Цагдаа – Хууль сахиулагч, Эрх зүйч мэргэжлээр төгсөнө гэдэг миний хувьд оновчтой сонголт болсон гэж боддог.

-Гэр бүл нь яаж хүлээж авсан бэ? Тайз, дэлгэцийн салбарт нь илүү дуртай байсан болов уу гэх төсөөлөл байна.

-Ер нь гэр бүл маань миний хүсэл сонирхол, дуртай зүйлсийг маш их дэмжиж, тусалж байдаг хүмүүс. ДХИС-д орно гэхэд гайхаж байсан. Би спортоос хол, гүйж харайж дадаагүй, дугуй ч унаж чаддаггүй хүн шүү дээ. Нэвтрүүлэг хөтөлж, ганц нэг уран уншлагын тэмцээнд л орж байснаас өөр мэддэг чаддаг зүйл байхгүй байсан.

-ХӨТЛӨГЧИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ОСОЛГҮЙ Л НЭРЭЭ ХЭЛСЭН БАЙХ-

-Хамгийн анх телевизийн хөтлөгч болох болсон түүхээсээ хуваалцвал?

-Анх зургаан настайдаа Хүүхдийн ордоны Драмын дугуйланд явж эхлээд удаагүй байхад хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч сонгохоор найруулагч маань ирж байлаа. Тэгэхэд Шинээ / “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг хамтран хөтөлдөг байсан Л.Шинэбат, Сурв./ надаас хоёр насаар ах, клипэнд тоглоод үзчихсэн, надтай харьцуулахад амжилт гаргачихсан хүүхэд байлаа. Гэтэл, бусад хүүхдүүд найруулагчийн асуултад маш их зүйл ярьж, хариулж байхад яагаад ч юм бид хоёр юу ч ярьж чадаагүй. Осолгүй нэрээ хэлсэн байх. Гэтэл маргааш нь бид хоёрыг авахаар болсон байсан.

Эхлээд UBS телевизэд “Миний цаг” нэртэй нэвтрүүлгээр нэг жил орчим яваад, гахай жил TV9 телевиз рүү шилжсэн байдаг. Гахай жил байсан учраас ч тэр юм уу, нэвтрүүлэг “Лоолойгийн найзууд” гэсэн нэртэй болсон, ингээд л бүх зүйл эхэлсэн дээ. Маш цаг зав муутай болсон. Аав, ээж маань өглөө хэдэн цагт гэнэ хүргэж өгөөд л, шөнө орой болсон хойно тарахад ирж аваад л...

-Гэр бүлийнх нь хүрээнд урлагийн хүмүүс байдаг уу? Хүүхдийн ордны Драмын дугуйланд 5 настайгаасаа явж эхэлсэн учир нь бас сонин байна?

-Манай гэрийнхэнд урлагийн авъяастай хүмүүс бий ч, ажил мэргэжлээ болгосон нь байхгүй. Тухайн үед эгчийгээ гадаад хэлний дугуйланд явахыг хараад, ээжийн хамт бүжгийн дугуйланд явахаар очтол бүртгэлээс нь хоцорсон байсан. “Драмын дугуйланд явбал дуу, шүлэг, бүжиг бүгдийг нь заана” гээд Хүүхдийн ордоны Драмын дугуйланд бүртгүүлж шалгалт өгч тэнцээд явж эхэлсэн санагддаг.

-Телевизийн салбарт ажиллаж хэдэн жилийг өнгөрөөсөн байна вэ? Хэр дуртай, сонирхолтой байв? Шантрахад хүргэдэг, хэцүү санагддаг байсан зүйлс бий юу?

-Миний телевизийн салбарт ажиллана гэж юу байхав дээ /инээв. Сурв/ Хоёр, гурван жил орчим л болсон байх. “Адтай жаалууд” гэдэг кино хийгдэж эхлэхээс өмнө би гарсан.

Шантарч байсан үе бараг л байхгүй дээ. Жаахан хүүхэд байсан учраас ядарна ч гэж мэдэхгүй гүйгээд л байдаг байсан. Хөдөө орон нутгаар их явна, тэгэх үедээ машинд ороод л унтаад амарчихдаг... Мэдээж алдаа, дутагдалтай зүйл байвал найруулагч уурлана, загнана. Тэр болгонд хүндээр тусгаж авдаггүй, хүний үг даадаг охин байсан.

-Адтай жаалууд киноны зураг авалтад огт оролцоогүй юм уу?

-Тийм, хийгдэж эхлэхийн өмнөхөн нь би гарсан. Тэр кино гарахаас өмнө найруулагч маань хүүхдүүдэд сургамжтай сэдвүүдээр 10, 20 минутын зохиомж хийж, түүнд нь бид тоглодог байв. Гэтэл тэр зохиомжуудын хэсгээс эвлүүлээд “Адтай жаалууд” кинондоо оруулсан байсан. Би тэр киног үзэж байгаагүй, хүмүүс намайг онцгүй дүрээр гардаг гэж хэлж л байсан.

-ӨНӨӨДӨР ИЛҮҮ ТЭСВЭР ХАТУУЖИЛТАЙ, ЗОРИГТОЙ НЭГЭН БОЛСОН-

-Одоо эргээд хүүхэд насаа дурсахад ямар мэдрэмж төрдөг вэ? Аз жаргалтай санагддаг уу, эсвэл зарим талаараа...?

-Гоё санагддаг. Нэг л мэдэхэд намайг хүмүүс таньдаг болчихсон байсан. Жаахан хүүхэд чинь жижигхэн зүйлс дээр л хөөрнө шүү дээ. “Өнөөдөр намайг тэдэн хүн таньсан” гээд гэртээ хариад тэмдэглээд суучихдаг байсан. Тодорхой хэмжээгээр олны танил болно, хүмүүст хүндлүүлнэ гэдэг бахархууштай, сайхан зүйл. Гэхдээ үүнийг дагаад хариуцлага ирж буй гэдгийг ухамсарладаг. Одоо ч гэсэн олны дунд байхдаа ёс зүйтэй, үлгэр жишээч байхыг хичээдэг.

Стресстэй, ганцаараа баймаар, гадуур тавтай алхмаар санагдах үед хүн бүрт танигдаад байх нэг талдаа хэцүү санагддаг байсан. ДХИС-д сурсны хувьд одоо тиймэрхүү зүйлд ач холбогдол өгөхөө больсон гэж хэлнэ.

-Хэрэв телевизийн хөтлөгч хийсэн хүүхэд насны тэр хэсэг үе огт байгаагүй бол одоо ямар хүн байхсан бол? Бодож үзэж байв уу?

-Нэг их бодож байгаагүй юм байна. Номын хүн болох байсан болов уу. Эгчтэйгээ хамт илүү их цаг хугацааг зарцуулж, түүн шиг мэдлэг боловсролтой хүн болохыг хүсэх байсан байх.

Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст ажилладгийн хувьд үүнтэй холбогдолтой сэдвээр үргэлжлүүлэн хөөрөлдсөн юм. “Бид эрх ярьдаг хэрнээ үүргээ биелүүлэх ёстойгоо ухамсарладаггүй. Мөн хүүхдийн хүмүүжилд эцэг, эхчүүд нь илүү анхаардаг болох хэрэгтэй. Хүний суурь хүмүүжил үйлдэл бүрээс нь харагддаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хэнтэй нөхөрлөж байгааг, бас юунд дур сонирхолтой байгааг нь маш сайн анзаарч байх хэрэгтэй. Ингэснээр бусдад уруу татагдах, буруу үлгэр дууриал авах магадлал нь багасна гэж би хувьдаа боддог. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжил, дотоод ертөнцөд илүүтэй анхаарах нь хүүхдийн одоо болон ирээдүйд чухал ач холбогдолтой гэж бодож байна” хэмээсэн юм.

-Хувь хүнийхээ хувьд бага наснаасаа өнөөдрийг хүртэл хэр их өөрчлөгдөж вэ?

-Бүр бага байхдаа мэдээж өөрийгөө нэг их таньж мэдээгүй байлаа. Харин СУИС-д суралцаж байсан өөрийгөө бол харьцуулж чадна. Тэр үед хувь хүнийхээ хувьд тогтворгүй, бас “нялцанхай” байсан бол ДХИС-д суралцсанаар амьдралын талаар маш их зүйлийг ойлгож авсан. Тэсвэр хатуужилтай, зоригтой болсон гэж хэлнэ.

-Сургуулиа сольж, дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаагийн хувьд мэргэжил сонголтын тал дээр залууст зөвлөгөө өгвөл ямар вэ?

-Хүн бүрт дуртай зүйл гэж байх ч, түүний араас ирэх үр дагавар юу байж болохыг бодолцож байх хэрэгтэй санагдсан. Хүн ямар ажил хийж байна, түүнээсээ шалтгаалж хөгжиж дэвшдэг гэж боддог. Аливаа мэргэжлийн сайн сайхныг бодохын хажуугаар бодит амьдралын хөрсөнд мөрөөдлөө буулгаж бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ мэргэжлээ буруу сонгосон гэж бодож байгаа хэн нэгэн байгаа бол та заавал нэг их сургууль, нэг мэргэжлээр хязгаарлагдах албагүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-17 18:58

ажилд нь амжилт амьдр�##�д нь аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2019-10-17 19:42

Айхтар ширүүн харцтай юм бээ хэхэ

Номио
Номио
2019-10-19 21:19
Reply to  Зочин

Харин тиймээ инээж байхдаа их хөөрхөн харагддаг охин байсан харц их төв ширүүн болжээ
Аз жарг�##� амжилт хүсье

zochin
zochin
2019-10-17 20:31

Zawaarsan uhaanaar hadag yum be? ene zarim hvmvvs. uuriinh n ohin shigee hvvhed bhad. baliar tugzugnvvd

монгол
монгол
2019-10-17 20:40

соши�##�д мэдээ үзэх зорилготой ордог баймаар.ямар бүдүүлэг,харанхуй хүмүүс эргэн тойрноо сѳрѳг ѳнцгѳѳс хардаг байнаа.ѳѳрсдѳѳ адилхан эгчтэй,охин дүүтэй,ээжтэй л байгаа.бусдыг хүндэлж байж, ѳѳрѳѳ хүнд хүндлэгдэнэ шүү дээ.

монгол
монгол
2019-10-17 20:43

ухаантай,хэрсүү,сайхан охин болжээ.ажлын амжилт хүсьё.

Зочин
Зочин
2019-10-17 20:45

Haana ch amitan bgam

Bi bn
Bi bn
2019-10-17 20:52

Huurhn mongoljingoo boljee ????

Зочин
Зочин
2019-10-17 21:37

sejgiin gaj dontonbe

иргэн
иргэн
2019-10-20 12:49

Нээх хөөрхөн инээлгэж байгаад зургийг нь дарчихгүй муу сэтгүүлч зурагчин бэээ...лол

MatFuse
MatFuse
2020-01-18 02:27

Viagra LСЂС–РІВ©vitra Propecia Grageas [url=http://cialibuy.com]Cialis[/url] Venta De Cialis Barcelona Acquistare Caen Kamagra Can

LesOrdiff
LesOrdiff
2020-01-18 03:51

Ieson Propecia [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia Utilidad Generico De Propecia En Espana Levitra A Cosa Serve

StevSlarie
StevSlarie
2020-01-18 19:53

Cialis Interazioni Propecia Pa Natet Lebensmittel Zur Levitra [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis 5 Mg Durata Effetto Levitra

MatFuse
MatFuse
2020-01-19 02:10

Medicamentos Cialis Efectos Secundarios Cialis 5 Mg Price Walmart [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Brand Name Buy Online Fedex

LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 03:35

What Does Kamagra Do [url=http://abcialisnews.com]cialis[/url] Amoxil Clav Tablets Cialis Amoxicillin Cats Sick Vomit

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 11:36

Dapoxetina Shopping http://viacialisns.com/# - cialis 5mg Propecia Cost Blog Buy Cialis Qi A Pris Du Cytotec

Хариу
Хариу
2020-08-18 15:20

Хумс хуруугаа яаж будаад байна вэ энэ дэслэгч охин? Цагдаагийн �##�ба хаагч ийнхүү өнгө өнгийн лакаар хумсаа будаж болдог юм уу?

kk
kk
2020-12-01 01:15
Reply to  Хариу

harin tehh

Зочин
Зочин
2020-08-20 15:48

Яахав уха�##�аг л бай мэрэгжлийн өвчин гэдэг юм жаахан ширүүн харц гаргах гээд жүжигчин хүн ч аргагүй эрийн муу цагдаа гэдэг болохоор эмэгтэй хүнд хамаар�##�гүй дээ

Би Монгол хүн
Би Монгол хүн
2020-08-25 18:26

Юөөх цаг хугацаа гэгч үнэхээр л хурдан юм аа. Ариунгуа дүүдээ ажлын амжилт амьдр�##�ын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хөөрхөн шүү.

Зочин
Зочин
2020-12-01 10:11

Ариунгуа охинд ажилд нь амжилт хүсье хөөрхөн бас маш хариуцлагатай хэрсүү мундаг охих болжээ унаасаа ч хөөрхөн сайхан охин байсан.юун өөнтөгч юм хумс хуруу яадгий эмэгтэй л хүн юм чинь яаж ч будсан яадгмйн.Лоолойгийн найз нэвтүүлгийн зохион байгуулагчид чинь мөнгө л байв�##� хүүхдүүдээр нь д�##�имдуула�##� бизнес хийдэг муухөй авгай нь байдаг шүүдээ.Энэ охин мэргэжлээ зөв сонгожээ.

Зочин
Зочин
2020-12-01 10:18

Лоолойгий найз нэвтрүүлгийнхэн маш муухай санагддаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button