Нийгэм мэдээ

Зөрчил: Эрчүүдийн өдөр ӨНӨӨДӨР БИШ, XI сарын 19-нд тохиодог

Гуравдугаар сарын 8-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Яг 10 хоногийн дараа Монгол цэргийн өдөр болох бөгөөд үүнийг цаг хугацааны хувьд ойр болохоор ч тэр үү, “Эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр” юм шигээр тэмдэглэж дасжээ, монголчууд.

Уг нь Олон улсын Эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд болдог. Дэлхийн 60 гаруй орон нэгэн зэрэг эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилгоор 1992 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ анх тэмдэглэжээ.

Харин 1999 оноос эхлэн НҮБ хүлээн зөвшөөрснөөр арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын Эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгосон байна.

Монгол эрчүүдийн бүү хэл эмэгтэйчүүдийн хувьд арваннэгдүгээр сарын 19-нийг энгийн өдөр мэт л өнгөрүүлдэг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Өнөөдөр ийм өдөр шүү” гэсэн мэдээ л түгнэ үү гэхээс тэмдэглэлт өдрийн  хэмжээнд хүлээн авч дасаагүй билээ.

Энэ бол эрчүүдийн эрхийн асуудлыг ярьдаг газар ховор гэдгийг илтгэнэ.

Угтаа гуравдугаар сарын 18 бол дээр дурдсанчлан Монгол цэргийн өдөр бөгөөд орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр гэж үздэг байна. Тодруулбал, 1921 оны гуравдугаар сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын байгуулан удирдсан ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн байдаг.

Харин 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 32-р дугаар хурлаар, гуравдугаар сарын 18 бүрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон.

Сүүлд 2003 онд “Зэвсэгт хүчний өдөр” болгож, дараа нь 2011 оноос хойш “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрийдэх болжээ.

Атал орчин үед дайн байлдааны үед эрчүүдийг бэлтгэдэг байсан сэтгэл зүйн хандлага, нийгмийн тулгалтууд хуучирч, эр хүн бүр цэрэгт явах албагүй, хүчирхэг, дайчин байх шаардлагагүй гэдэг үзэл санаа руу явцгааж байна. Энэ бол эрчүүдийн эрхийг хөндөн ярьж буй хэлбэр.

Гэтэл Монгол цэргийн өдрөөр эрчүүдийн эрхийг тэмдэглэнэ гэдэг нь өөрөө агуулгын хувьд зөрчилдөж байгаа юм.

Цаашид гуравдугаар сарын 18-нд зэвсэгт хүчнээ л магтан дуулдаг, яг эрчүүдийн тухай асуудыг арваннэгдүгээр сарын 19-нд хөндөн ярилцдаг, эрэгтэй хүмүүсийг тодорхой хэмжээнд баярлуулдаг байх нь зүйд нийцэхээр.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-18 09:43

10сарын 19ныг мэддэг нэгч хүн байдаггүй

Зочин
Зочин
2023-03-18 10:36

Армийн хүмүүсийн байршжээ уух ш�##�тгаан юмаадаа

Зочин
Зочин
2023-03-18 19:35

Монгол эрчүүд энэ өдрийг �##�бан бусаар эрчүүдийн баярын өдөр гээд уламжил�##� болгоод тэмдэглээд ирсэн гэр бүлийнхэн нь ч энэ өдрийг аавын баяр гэж боддог энэ бичвэрийг оруулсан эмэгтэйлэг гар чи өөрөө ганцаараа наад дурьдиад байгаа өдрөө эрчүүдийн эрх мэрх гэж охин шиг гоншигонож тэмдэглээрэй

Зочин
Зочин
2023-03-18 19:39

Өнөөдөр чинь эрчүүдийнх угаасаа биш шүү дээ. Зөвхөн �##�ба хаасан, цэргийн �##�банд байгаа эрчүүдэд л хамаатай. Одоо бас мөрдөстэй эмэгтэйчүүд тэмдэглэдэг болсон байна лээ.

Зочин
Зочин
2023-03-19 08:20

8 нд мартлаад 18 нд эрчүүд цэргийн баяраа хийгээд сурцын заав�##� гадныхныг дуурайж д�##�багнах шаардлагагүй нэг нэгнээ зөрж баярлуулаад гоё шдээ

Зочин
Зочин
2023-03-19 10:10

Дээгүүрээ сэм бүхнийг хувааж идэж байхад ард олон нь энэ олон баяр наадамд умбаж, архин д�##�айд живж байгаа улс бол МОНГОЛ юм. Энэ маягаар 20 жил болоход урд хөршийн хоол болоод дууслаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button