Нийгэм мэдээ
Тендерийн сайт будилаантжээ

Төрийн худалдан авах ажиллагааны газраас эрхэлдэг tender.gov.mn сайтад гэмтэл гарчээ. Улмаар гуравдугаар сарын 10-16-ны өдрийн хооронд илгээгдсэн бүх материалыг дахин илгээх шаардлагатай болсон байна.
Тодруулбал, техникийн гэмтэл гарсны улмаас 16-20-ны хооронд засварлах ажил хийсэн бөгөөд дээр дурдсан хугацаанд илгээгдсэн материалыг сэргээх үйл явц үргэлжилсээр байгаа юм байна. ТХААГ-аас "Төлөвлөснөөс их хугацаа шаардагдахаар байна" хэмээжээ.
Иймд гуравдугаар сарын 10-16-ны хооронд илгээгдсэн:
- Төлбөр төлсөн
- ШЕЗ-ийн тодорхойлолт
- ШШГЕГ-ын тодорхойлолт
- Тендерийн баталгаа
- Тендерийн материал зэрэг сэргэхгүй байгаа учраас дахин илгээхийг хүссэн байна.
Дөрвөн өдрийн хугацаанд нээсэн тендерүүдийн зарим нь материал дахин илгээхийг хүлээлгүй, сонгон шалгаруулалт хийх бололцоо энд үүсжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uursduu l hulgaigaa hiih gej budliantuulj baigaa shde huurnuudee
Үнэн бүтэхгүй ээ
google translate-н орчуулга шиг л уншигдаад байна, мэдээгээ жоохон найруул�##�даа андаа