УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Санг корпорац болгосноор 200 тэрбумын өр барагдчихна гэх Х.Болорчулуун сайдын муйхарлал

Өнөөдрийн /2023.03.23/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Эл хуулийн төслөөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх ажил үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг бүхий  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлэх" гэж байгаа нь

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр, авлагын хэмжээ өдгөө бүр 200 тэрбум төгрөгт хүрчээ. Эл санг ашгийн төлөө компани болгосноор өр авлага нь цэгцэрнэ гэж үзэж байгаа нь зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулав. Тухайлбал,  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төрийн өмчийн нэг ч компани нэмэхгүй байх талаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа юм бэ. Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн нь авлига, мөнгө угаах талбар болсон. Ашгийн төлөө компани байгаад байна шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуй салбарын бизнестэйгээ өрсөлдөнө гэж ойлгоод байна. Төр тэдэнтэй өрсөлдөж яах гээд байгаа юм бэ. Эрүүл өрсөлдөөн гарч ирэх боломжгүй байна шүү дээ. 3 хувийн хүүтэй зээлтэй компанитай, 20 хувийн зээлтэй компаниуд яаж өрсөлдөх юм бэ. Нухчин дараад байгаа байхгүй юу" хэмээн асуув.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Өр, авлагынх нь хэмжээ маш их болчихсон. 200 тэрбум төгрөгт хүрсэн. Хөдөө аж ахуйн корпорац компаниудтайгаа өрсөлдөхгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Би хөдөө аж ахуйн корпорац болгох гэж байгааг дэмжиж байна. Ороод ирсэн хуулийн заалтыг харахаар эвгүй зүйлс их байна. Гэхдээ та нар яаж бодохоороо Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр, авлагыг корпораци руу шилжүүлнэ гэж. Корпораци болгочихвол өр, авлага амархан барагдчихна гэх гаргалгааг яаж гаргаж чадаж байна. Ойлгохгүй байна" гэв.

Тэгэхээр

Нэгдүгээрт, 200 тэрбумыг зээлд өгөөд үрэн таран хийчихсэн Хөдөө аж ахуйг дэмжих санг хариуцлагат хувьцаат компани болгосноор өр, авлага нь амархан барагдчихна. Хоёрдугаарт, эл байгуулсан компани нь хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй харин ч дэмжинэ гэж буй Х.Болорчулуун сайдын муйхар тайлбар ихээхэн шүүмжлэл дагуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ган
Ган
2023-03-23 20:02

энэ болорчулуун чаж яваад гишүүн болчиховоо? Ийм тэнэг гишүүн сонгож байхыг бодоход тэр аймаг тэнэгүүдээр дүүрчхээ юу?
дандаа өөрийнх нь ашиг сонирхол оролцсон б�##�ай б�##�ай ажил сэтгэж байдаг хаашаа янзын хүн бэ

Зочин
Зочин
2023-03-24 13:32

ЭНЭ ХААДС ТӨГССӨН НЭГ МУУ МУДАК ДОРНОТОД ТАРИА ТАРЬЖ ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙГ ХУВЬЧИЛЖ АВСАН.ЭНЭ ГӨЛГӨР ХАРХҮҮГ ДОРНОТЧУУД ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭН ОДОО Л ЧИ ИХ ЧАГ ЧАГ ДУУГАРДАГ БОЛЖ.МАНАЙ АЙМГИЙХНИЙГ ОДОО ЧАМААР ЖИШИЖ ДҮГНЭЭД БАЙНА ИРЭХ ЖИЛ ЧИ НААШАА ИРЭХ ХЭРЭГГҮЙ НААГУУРАА УЧРАА ОЛООРОЙ БИД ОДОО ХУЛХИДУУЛЖ ХАНАЛАА ТАНАЙХНЫГ ЯМАР МЭДЭХГҮЙ БИШ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧИН Ч ТАНАЙД БАЙДАГ ТЭР НЬ ЯАХ ВЭ? ЗҮГЭЭР Л БАЙЖ БОЛОХГҮЙ БАЙНА УУ? БИТГИЙ НУТГИЙН НЭР ХӨӨДӨӨД БАЙГААЧЭЭ ОГЦРООД БУЦААД ИР ЭНЭ ГУРИЛЫХАА ҮЙЛДВЭРТ ХАРУУЛ ХИЙ ЯАХ ГЭЭД БАЙДЫН ЗҮГЭЭР ДООР БИЧСЭНИЙГ УНШААД УУР МИНЬ ХҮРЧИХЛЭЭ ДОРНОТЫХОН БҮГДЭЭРЭЭ БОЛОРЧУЛУУН ШИГЭЭ МААНАГ БОЛОВСРОЛ НИМГЭН ГЭЖИЙШТ ЧИ ӨӨРӨӨ ХАРИУЛААЧ МАНАЙ АЙМГИЙХАН ЧАМАЙГ ШҮҮХЭД ӨГИЙ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГИЙ ЧИ ЭХЛЭЭД ОГЦРООТОХ ТЭНЭГЭЭ

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button