Яармагийн оршин суугчдыг зэвтэй усаар ундаалсан компаниуд шугамаа солино

Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдлууд өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон.
Оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсгийг байгуулан, орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт, шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлжээ.
Тодруулбал, ажлын хэсэг зэвийг шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн байна. Усны шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй, хүчил шүлтийн түвшин саармаг буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн аль ч усны сорьцод эмгэг төрүүлэгч нян илрээгүй. 2022 оны есдүгээр сард орон сууцны хорооллын ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн шинжилгээ хийсэн.
Ингээд “Пума констракшн” ХХК , “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлагатай гэж үзжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм арилсан дотортой байж болохгүй ээ. Хурдан сольж шинэчлэхийг шаардаж байна!!!!. Хэвлэл мэдээллийн та бүхэнд баярлалаа, иргэдээ УИХаас л илүү мэдрэх юм дааа энэ салбар
Ээд дээ үгүй ээ . Шугамын тракт нь өөд налуу тавигдсан бол урсгал удаашран зэвэрэлт үүссэн байх
Олон жил ийм байгаа шүү новшнууд минь хурдан солиорой . Хүн амьтны хараад хүрч дөрвөн мөч нь татна шүү
Миний мэдэхийн шинэ өргөө хороололынхон зэвтэй ус уугаад 7 жил болж байгаа шүү.
Hund undur unetei bair zarj baij,ydahnaa setgel gargaj barilgaa barih heregtei shdee.Iim baij bolohguiee.Heduulehnee baij,ingej bi l bolj baival busad ni hamaagui gesen muuhai setgehuigeer handaj bolohgui!
Сангийн шугам хоолойгоо солиочээ гэж шаардлага тавиад 1 жил боллоо, Энэ чадваргүй Ди Ди Прогрeсс Оснаак ын эрхийг цуцлах хэрэгтэй