Нийгэм мэдээ

Шүүх Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг Богд уулын газрыг залилаагүй, хууль бусаар ашигласан хэмээн цагаатгалаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Нийслэлийн Прокурорын газраас Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Боржигон овогт Түвшинжаргалын Баясгалан баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн.

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй буюу буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газруудыг залилсан гэх үйлдэлд хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хохирогчоор тогтоогдсон бөгөөд тус яамнаас тухайн газруудыг зөвхөн ашиглах зориулалтаар гэрчилгээг олгосон болох нь хавтас авагдсан гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж хуульчилсан.

Тодруулбал, залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

Эх сурвалж: БГД, ХУД, СХД-ИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд

Бүх шүүгч нарыг халаад шинэ шүүгчидтэй болъё.

Зочин
Зочин

монголын шүүгчид авилгаар мэргэшжээ

Ард
Ард

Шүүх түүхийрчээ.

Зочин
Зочин

Авилгачидад амаар нь гартал өгөө биз тодорхой шд

Зочин
Зочин

Шүүхийг татан буулгаачээ.

Зочин
Зочин

Ердөө ойлгосонгүй. Тэгээд энэ хүмүүсийн зөв юмуу. Бид нар ч гэсэн Богд ууланд газартай болмоор л бнашдээ тэгвэл

Зочин
Зочин

Давраачээ

Янжив
Янжив

Одоохондоо тэгс ийгэс гээд явж байг.Ирэх цаг мөчүүдийн учрал их шүү !

Зочин
Зочин

хуцөөөөөөөөөөөөөөөөөөөөөө

Зочин⁰
Зочин⁰

Даварсан амьтад

Зочин
Зочин

Зөрчлийн хууль чинь тэгэхээр Батбаярт зориулж Жу, Элбэгдорж, М.Энхболд нарын батласан хууль байх нь. Гүйцэтгэгчээ авч гарах хууль байжээ.

Зочин
Зочин

Монгол хүн ашиглахаар авсан газар яах вэ учир нь олдоно. Гадныханд Хятадуудад эзэмшүүлсэн газрынхаа учрыг олоосой!!!

Би биш
Би биш

Шуналтай хүний хүүхэд шуналтай л байдаг юм байна

Зочин
Зочин

Shuusen shuugch ni ih uchir bii neg namiin gar hul bsn zahialgaar togtool uilddeg nuhur bii han uuliin erunhii shuugch batbolor gej hun shuu dee.

Шүүх яахч үгүй
Шүүх яахч үгүй

Одоо барьсан байрнууд нь орох орон байргүйчүүүд хүчээр ор

Зоол
Зоол

Хуурамч баримт бүрдүүлэх нь залилан биш гэнээ

Зоол
Зоол
Reply to  Зоол

Zalilan

Зочин
Зочин

Молом оо, чи үхвэл таарна.

Жаак
Жаак

Авилгалд идэгдсэн лалрын шүүх новшийн нийгэм

Эрдэнэ
Эрдэнэ

Зөв шийдвэр

Зочин
Зочин

Миний хүндэлдэг дүү нар. Гэхдээ ард түмнийхээ төлөө жаахан сэтгэл гаргавал түмэн дэмжээд л явчихна даа

zuv
zuv

zuv shuujee.nehmjlegch nar ni huulia meddegguigees buruu nehemjlel uildsen bna

Холбоотой мэдээ

Back to top button