Нийгэм мэдээ
16 настай хүүхдүүд машин хулгайлжээ
16 настай иргэд машин хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгслийг хулгайд алдсан" гэх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэсэн байна.
Хэргийг дүүргийн цагдаагийн газрын III хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мөрдлөгийн явцад хулгайд алдсан тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ууланд эзгүй газарт үлдээсэн байхыг нь олжээ.
Тухайн хэргийг 16 настай эрэгтэй Т болон Н нар үйлдсэнийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Томчууд нь тэр аяараа хулгайч байхад эд нар сурахаас яахав