Г.Энхбилэг: Амилуулах эмчилгээг мэргэжлийн эмч хийсэн бол охин минь амьд байх байсан

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд гомдолтой иргэн мэдээлэл хийлээ. Г.Энхбилэгийн гурван настай охин өнгөрсөн нэгдүгээр сарын 07-ны өдөр тус эмнэлэгт хэвтэж, найм хоногийн дараа буюу 15-ны өдөр нас баржээ.
Талийгаач охины аав охиныхоо амь насаа алдсанд эмнэлгийн үйл ажиллагааны доголдол, удирдлага, эмч нарын буруутай гэж үзэж, хуулийн байгууллагад хандаад байгаа юм.
Тэрбээр өнөөдрийн мэдээллээрээ “Энэ эмнэлгээс үр дүн гарахгүй нь гэж мэдээд Эх нялхас руу явья гэхээр явуулаагүй. Учир нь үйлчлүүлсэн иргэдийнхээ тоогоор тооцдог болсон санхүүжилттэй холбож хардаг болчихсон. Бүх юм буруу тогтолцоотой, эмч нараа буруу удирддаг. Эрүүл мэндийн газар өгсөн хүсэлт гомдлын хариу “багаар ажиллаж чадаагүй” гэж дүгнэсэн. Мэргэжлийн бус эмч нар амилуулах эмчилгээ хийсэн. Мөн задлан хийхдээ мэдэгдээгүй, дараа нь манай эмч хариуцлагагүй ханджээ уучлаарай гээд ярьсан. Камерийн бичлэг шүүж өгөөч гэхээр БГД-ийн эмнэлгийн дарга н.Балдандугар “Манай камер бичлэг хийдэггүй” гэж хэлсэн байсан. Эмгэг судлалын хариуг болохоор манай хүүхдийг суурь өвчтэй, хэл ярианы хоцрогдолтой гэх мэтээр нийцэхгүй дүгнэлт гаргасан. Энэ мэтээр өнгөрсөн өвөл зургаан хүүхэд өнгөрсөн байдаг. Дараа нь манай хамаатны хүүхэд хэвтэхэд бас оношилж чадахгүй миний охинд хийсэн тариануудаа хийж эхэлсэн. Тэгээд бид хоёр бушуухан хүүхдээ аваад наанаасаа гар гээд өөр эмнэлэгт очоод зүгээр болсон. Намайг гурван удаа хүүхдээ аваад гарья гэхэд явуулаагүй. Одоо бодоход хүүхдээ шүүрч аваад дураараа гараад явсан бол өнөөдөр миний охин амьд сэрүүн эгч, дүүтэйгээ тоглоод явж байгаа. Ийм эмнэлэг яаж энэ дүүргийн олон мянган хүүхдийн эрүүл мэндийг хариуцаж ажиллах юм бэ. Би цаашдаа энэ асуудлаар хөлөө хүрэх газар бүр рүү явна. Төрийн гурван өндөрлөгт ч хандана” гэлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Setgeliin tenheeteu bgarai.Olon irgedin umnuus duu hooloi n bolj ywarai.Demjih bolno
Хөөрхийдээ ум ма ни бад мэ хум чалчирхан зүрх өрөвдөөд бхн сайн хөөцөлдөөрөй
ene emnelegiin darga ih uchirtai hun bn , buruu asuudal buhend ner n holbogdoj yvdag tegsen ch suudaldaa bgaad bdg ih l tom hun ymdaa!