Нийгэм мэдээ
АН-ын барилдаанд Б.Пүрэвсайхан түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэжээ

Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилйин ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсан билээ.
Тус барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Нью Прогресс" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлсэн байна. Харин Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Хемон констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь үзүүрлэжээ.
Их шөвөгт улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарсан байна.
Барилдааны түрүү бөхийг найм, үзүүр бөхийг зургаа, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус бүр гурван сая, наймд шалгарсан бол 1.5 сая төгрөгийн шагнал гардуулжээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.