Нийгэм мэдээ

Эрдэнэцагааны түймэр Матад, Халхгол сумдыг хамарч, хүн малаа хамгаалж үлдэхээр чармайж байна

Дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 02 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэдэг газраас гарсан хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч байна.

Түймэр Эрдэнэцагаан сумаас гарч Дорнод аймгийн Матад сумыг дайран өнгөрч одоо Халхгол сум бүрэн автаад байна.

Эл түймэр дээр Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн холбогдох сумдын гал түймэр унтраах, эрэн хайх, аврах салбар ангиуд, Хилийн цэргийн 0146, 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд ажиллаж байна.

Түймрийн нөхцөл байдлын талаар Халхгол сумын холбогдох албанаас тодруулах асуухад "Нөхцөл байдал маш хүндэрлээ. Манай сум бүрэн өртлөө. Салхи ихтэй байгаа учраас байдал улам хүндэрсээр байна. Бид нарын хувьд хүн, малаа хамгаалж үлдэх нь чухал боллоо" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-10 12:08

Эхэлж хүн ээ...

Зочин
Зочин
2023-04-10 17:17

Хотод орсон цас зүүн тийшлээд түймэр дарагдах байгаа. С�##�хи нь хэцүү юм даа

зочин
зочин
2023-04-10 20:39

Цоров тавиад ч дийлдэхээ болж дээ . Хамгийн аюултай нь
1. с�##�хины хурд
2. т�##� газар
3. хуурай өвс
4. өтгөн өвс

Холбоотой мэдээ

Back to top button