Халхголын түймрийг унтраахаар үүлэнд нөлөөлж, цас оруулж эхэллээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэдэг газраас гарсан хээрийн түймэр Халхгол сумын нутагт дөрөвдүгээр сарын 08-ны шөнө орж ирсэн.
Үүнээс хойш аймгийн онцгой байдлын газар, хилийн цэрэг, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК, нутгийн иргэд гээд 92 хүн ажилласан унтрааж чадаагүй. Өчигдөр буюу /2023.04.10/ Үндэсний аврах баг бусад тусламжийн багуууд очиж 250 хүн түймрийн голомтод ажилласан ч одоогоор гурван газар түймэртэй байна.
Халхгол сум нийт 2,8 сая га газар нутагтай одоогоор 90-95 хувь нь түймэрт өртөөд байна. Сумын нутагт хүчтэй салхилж байгаа тул иргэд, малчдын амь нас, мал, эд хөрөнгийг хамгаалан ажиллаж байгаа хэдий ч малчин өрхийн 9 гэр, 1 зөөврийн сууц, 9 малын хашаа түймэрт өртжээ. Гал түймэрт өртсөн мал болон зэрлэг ан амьтдын тоо хараахан гараагүй байгаа юм байна. Дорнод аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Халхгол сум руу түлш шатахуун, хоол ундны зардалд 10,0 сая төгрөгийг шилжүүлжээ.
Цаг агаарын мэдээгээр өнөө өглөө Халхгол сумын нутаг дэвсгэрт хурын үүл ажиглагдаж болзошгүй байсан тул аймгийн төвийн болон Халхгол сумын үүлэнд зориудаар нөлөөлөх Экпедицийг шуурхай гаргаж, үүрээр үүлэнд зориудаар нөлөөлж цас орж эхэлжээ.
Халхгол сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн дийлэнх нь гал түймэрт өртөөд байгаа тул малчдыг сумын нутаг дэвсгэртээ боломжтой газарт болон зэргэлдээх Матад суманд бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг нэн шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн энэ үеэр нутгийн залуус нэгдэж хандив цуглуулан түймрийн голомтод ажиллаж буй хүмүүст туслахаар ажиллаж байна. Халх гол залуучуудын холбоо ТББ өчигдөр сумын ЗДТГ-т 500 мянган төгрөг хандивласан бол, өнөөдөр 900 мянган төгрөгийг малаа алдсан айлуудад тусламж болгон өгөхөөр төлөвлөжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хурдхан нь унтраах хэрэгтэй юмсан, г�##� �##�дсан этгээдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй