Нийгэм мэдээ

Түймрийн утааны улмаас Халхголд томоохон осол гарч, жолооч амиа алдлаа

Халхголын түймрийн улмаас тээврийн машинуууд мөргөлдөж осол гарчээ.

Тодруулбал, түймрийн утаанд үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 21 дүгээр тосны талбай, Баянхошуу боомт руу тээвэр хийдэг тосны машинууд осолдон жолооч нар бэртэж, хүний амь эрсэджээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:50 цагт Дорнод аймгийн Халхгол сум, хоёрдугаар баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч, автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж осол гарсан нь тогтоогдсон байна. 

Улмаар "Beiben North Benz" маркийн таван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн бөгөөд тухайн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Ослын улмаас 50 настай эрэгтэй гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Харин иргэд гамшгийн үед тээврийг зогсоож, жолооч нарыг түймэрт дайчлах байсан гэж бичжээ. Мөн тухайн хятад дугаартай машинууд дээр монгол жолооч нар явсан гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button