Нийгэм мэдээ

Халхголд гарсан түймэр унтарлаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газар 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны 11:30 минутын үед гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутгийг хамарч байгаль орчин, иргэд, сум орон нутагт үнэлж баршгүй хохирол учруулаад байна.

Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд болон иргэд хамтран шөнөжин ажилласны эцэст дөрөвдүгээр сарын 11-ний 9.30 цагийн орчим түймрийг унтрааж чадлаа.

Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.

Түймрийн гал, утаанаас зугтсан Цагаан зээрийн хэсэг сүрэг Халхын голын Хамар давааны энгэрт хэсэг хугацаанд нөмөр бараадан зогсож байгаад хөдөлжээ. Экспедици-2 Халхгол сумаас баруун зүгт 35 км-т Ташгай баг орчмоор харвалт үйлдэж, үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэлт амжилттай болов хэмээн Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button