Нийгэм мэдээ
Ховд аймагт шуурганы улмаас хоёр байшингийн дээвэр хууларч, айлын гэр нуржээ

Өнөөдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч цаг агаарын ГАМШИГТ үзэгдэл болохыг УЦУОШГ болон ОБЕГ-аас анхааруулсан. Мөн малчид, иргэд, тээвэрчдийг болзошгүй эрсдлээс өөрийн амь нас, эд хөрөнгө, мал аж ахуйгаа хамгаалахыг зөвлөж буй.
Тэгвэл шуурганы улмаас Ховд аймагт хоёр байгууллагын дээвэр, хоёр айлын гэр нуржээ. Мөн таван айлын хашаа салхинд өртсөн байна.
Тус аймгийн хувьд өнөөдөр цэцэрлэг болон сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
za ehelchihsnuu