Нийгэм мэдээ

БОАЖЯ: Туул голын голдиролд шороогоор далан үүсгэсэн зөрчлийг 3 саяар торголоо

Туул голын голдиролд холбогдох байгууллагын зөвшөөөрөлгүй шороо түрж, далан үүсгэсэн зөрчлийг гурван сая төгрөгөөр торголоо.

Тодруулбал, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт дөрөвдүгээр сарын 14–ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас иргэний фэйсбүүк хуудаст “Голын гольдрол өөрчилж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Уг мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор наран шарлагын зориулалтаар төсөл хэрэгжүүлэгч “Хан талст” ХХК-ийн Туул голын гольдролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн гэх зөрчлийг газар дээр нь шалгаж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж 3.000.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button