Нийгэм мэдээ

ЭХЭМҮТ-ийн ажилчдын хүүхдийн цэцэрлэг гурван сарын дараа ашиглалтад орно

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-ийн дэргэд ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг барихаар болжээ. 

Цэцэрлэгийн шавыг энэ сарын 10-нд тавьсан байна. Тус эмнэлгийн хувьд 1,200 гаруй ажилтантай бөгөөд судалгаа авахад 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах шаардлагатай байгаа гэсэн тооцоолол гарчээ. 

Үүнтэй холбогдуулан 150-200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих аж. Энэхүү санаачилгыг Засгийн газраас дэмжиж, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс шийджээ. Ажилчдын хүүхдүүд энэхүү цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцах юм байна.

Барилгын ажлыг "Тэргүүн констракшн" компани гүйцэтгэх бөгөөд энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулан хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.

Монгол Улсын хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бага насны хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button