СПОРТ

Сүүлийн барилдаануудад зодоглоогүй, допингд хардагдаж буй бөхчүүд

Туулай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан. Энэ жилийн шөвгийн 16 бөхийн шинжилгээний хариу гарч, нэг бөхөөс допинг илэрснийг зарласан. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэвлэлд “Бөхчүүдийн хариу ирсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Журмаараа тухайн бөхөд бид хариуг танилцуулсан” хэмээсэн билээ.

Тухайн бөх Б сорьцын шинжилгээ өгөөгүй бөгөөд энэ нь А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрсөн хэрэг гэгддэг.

Олон нийтийн сүлжээ болон зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн бөхийг улсын арслан Э.Оюунболдыг хэмээн нэрлээд байв.

Devjee.mn сайтаас шалгаж үзэхэд тэрбээр гуравдугаар сарын 12-ноос хойших барилдаануудад зодоглоогүй байгаа юм.


-Допингийн шинжилгээ өгчхөөд сүүлийн барилдаануудад зодоглоогүй таван бөх-

Түүний дараа сар шинийн барилдаанд оролцсон бөхчүүдээс түүврийн аргаар буюу нэр цохож шинжилгээ авснаас ХОЁР бөхөөс илэрсэн байдаг.

Энэ тухай Ц.Магалжав “Одоо допингийн асуудалтай гурван бөхийг өршөөхгүй” гэдэг байдлаар илэрхийлсэн.

Сүүлийн хоёр бөх хэн бэ гэдэг асуулт, таамаг бөх сонирхогч, үндэсний спортод элэгтнүүд төдийгүй бөхчүүдийн дунд үүсээд байгаа билээ.

Ингэхдээ шинжилгээ өгчхөөд сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй бөхчүүдийг хардаж эхэлжээ.

Эл хардлагын дагуу барилдааны мэдээ мэдээлэлүүдийг Devjee.mn сайтаас шүүж үзлээ. Ингэхэд шинжилгээ өгсөн бөхчүүдээс дараах таван бөх сүүлийн үеийн барилдаануудад барилдаагүй байгаа аж.

Үүнд:

  • Улсын Начин Д.Амарсайхан 2023.04.13
  • Аймгийн Заан Көптилек 2023.04.29
  • Аймгийн Арслан Б.Өсөхбаяр 2023.04.29
  • Улсын Начин Э.Батмагнай 2023.04.30
  • Улсын харцага Ц.Мөнхбаяр 2023.05.06

Эдгээр бөхчүүд тус огнооноос хойш Бөхийн өргөөнд болсон барилдаануудад ЗОДОГЛООГҮЙ.

Тэдний хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн гэсэн үг болж байгаа юм.


-Сар шинийн барилдааны нэгийн даваанд өвдөг шороодсон Ц.Мөнхбаяр допинг хэрэглэсэн үү-

Харин “Өдрийн сонин”-нд “Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэг нь улсын харцага Ц.Мөнхбаяр байж болзошгүй” талаарх мэдээлэл нийтлэгдсэн байгаа юм.

Түүний хувьд сар шинийн барилдаанд зодоглохдоо нэгийн даваанд өвдөг шороодсон. Гэсэн хэдий ч МҮБХ-ноос түүнийг допинг хэрэглэсэн байх магадлалтай хэмээн үзэж, сүүлд дуудаж шинжилгээ авчээ. МҮБХ-ны удирдлагууд түүний асуудлыг тодруулж буй аж.

Харин бөхчүүдийн дунд түүнийг “хэн нэгний өмнөөс допинг хэрэглэгч болж байж болзошгүй” тухай шуум хөвөрч эхэлжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн зөв мэдээлэл нийтлэч Батмагнай бол олон улсын тэмцээнд явдаг хүн байнга шинжилгээ өгдөг

Зочин
Зочин

Бат магнай чинь 3-4 өдрийн өмнө Олон улсын тэмцээнд түрүүлээд ирсэн. Одоо хэдхэн хоногийн дараа Дэлхийн з�##�уучуудын аваргад явах гээд +125 бэлтгэлээ базаагаад байж байна. Их спортын хүмүүс наадахыг чинь хэрэглэх байтугай сонсхоос ч дургүй хүрдэг зүйл. Аа нээрэн Олон улсын тэмцээнд өндөр үзүүлэлт үзүүлэх болгонд наадахны чинь шинжилгээг авдаг.

dsn
dsn

Amarsaihan tiim ym heregleh buh bishee

Зочин
Зочин

Амарсайхан Тува улсад урилгаар барилдсан ш дээ

zochin
zochin

Amarsaikhan nachin tuva ulsad olon barildaan hiij turuulj vzvvrlej shuvgurchuud irsen shuude ene bvgdiig ni bichihgv bj eldviin hov jiv niitleh ymdaa

Зочин
Зочин

Амарсайхан магадл�##� өндөртэй

Зочин
Зочин

Амарсайханд мөн их атаархаж бн аа. Тува яваад тэнд нилээд хэд хоносон байх шүү. Алтан цомд барилдуулахгүй арга саам хайгаад байгаа юм биш биз.

zochnn
zochnn

barilddaagui bolhoor doping hereglecen bolohuu, shinjilgeegeer bizdee

Зочин
Зочин

Barildaagui geheer orhonbayr chin barag hergeltsen ym bishu

Зочин
Зочин

Энэ бөх энэ тэр чин одоо хоцрогдсон бөх нэртэй баахан гуйлгачид нийгмд ямарч хэрэггүй, мэдлэггүй, соёлгүй, бэлэн хоолонд дуртай гарууд минь одоогийн цагт Монгол Улсад Монгол бөх сонирхох хүнгүй хэдэн жилийн дараа хэдэн бөхөнцөрүүд үлдэх байх.

Хэнчбиш
Хэнчбиш

Батмагнай амарсайхан 2 гэж бсан тэгээд л уусав

Зочин
Зочин

За Батмагнай л биш үү Бурхан өршөөг

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар

Орхонбаярын өмнөөс гэсэн үү

Зочинбөхөө хүндэлдэг Монгол
Зочинбөхөө хүндэлдэг Монгол

хардлаа ч гэх шиг чи тэр авгай нөхрөө л хард юун илүү зантай юм

zochin
zochin

oyunbold odoo uuruu hergee huleesen ni ner hunded ni heregteidee

Зочин
Зочин
Reply to  zochin

Uvs, Hovdiinhon dopingoo argalchihaad ih tom bn aa???

Хэнчбиш
Хэнчбиш
Reply to  Зочин

Үнэн

Холбоотой мэдээ

Back to top button