ДЭЛХИЙ
БНСУ-ын Хууль зүйн яам 50 хоногийн хугацаатай баривчилгаа явуулна

БНСУ-ын Хууль зүйн яам баривчилгаа явуулах болсон талаараа өчигдөр /2023.06.08/ мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 31-нийг хүртэл буюу 50 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн шалгалт, баривчилгаа явуулах аж.
Ингэхдээ хар тамхитай холбоотой гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хөөн гаргасаны дараа насаар нь дахин орж ирэх эрхгүй болгох тухай дурджээ.
Мөн гадаадын оршин суугчдын гэмт хэрэгт холбогдвол, хууль бусаар ажилд жуулчлагчдад ч хариуцлага хүлээлгэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.