Нийгэм мэдээ

"Төслийн санхүүжилтээ авч чадаагүй хараагүй иргэдийг З.Төмөртөөмөө дарга доромжилсон"

"Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос өнөөдөр (2023.08.29) мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэдтэй зүй бус харилцсан гэх асуудлыг хөндөж ярьсан юм.

Тодруулбал, "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг энэ үеэр "Намайг аятайхан байгаарай. Чи хүний нүүр харах уу" гэх мэтээр доромжилсон гэлээ.

Б.Ганзориг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөд холбогдох асуудлаар сошиалд пост бичсэн байна уулзжээ. Улмаар дээрх үйл явдал болсон байна.

Б.Ганзориг хэлэхдээ "Холбооны байр шавар шавхай ихтэй, хараагүй иргэд зорчиход төвөгтэй. Улмаар З.Төмөртөөмөө даргад уламжилснаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, "Цэвэр агаар сан" төслийн хүрээнд тохижилт хийлгэхээр болсон.

Бид зураг төслөө энэ долдугаар сарын сүүлээр эцэслэн батлуулсан. Гэтэл "Цэвэр агаар сан" хугацаа хэтэрсэн тул санхүүжилтийг өгөх боломжгүй гэж хариулсан. Бидний урам хугарсан. Улмаар З.Төмөртөөмөө даргад хандахад зураг төслөө удаасан тул боломжгүй гэсэн. Би сошиалд "З.Төмөртөөмөө дарга хараагүй иргэдийг хуурлаа" гэж бичсэн. Гэтэл над руу залгаад "Чи аятайхан байгаарай. Чи хүний нүүр харах уу" гэж доромжилж, даапаалсан" гэлээ.

МХҮХ-ны хүмүүс нэг сарын дотор зураг төслөө гүйцэтгэж, батлуулсан гэлээ.

Тэрбээр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөг олон нийтийн өмнө уучлал гуйх, дээр дурдсан төслийн санхүүжилтийг шийдвэрлэх тал дээр анхаарах хүсэлт тавьж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Ёс суртахууны доголдолтой энэ дарга гуайг ажлаас нь халах хэрэгтэй

Зочин
Зочин

Мөтөрмөөтөө

Баасанхүү
Баасанхүү

энэ орлогч даргыг халаач ээ

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa

Балиар хог вэ.

Зочин
Зочин

СУИС төгссөн, ФМ ТВ хөөж явсан амьтан шүү дээ. Ийм хүн цүнх барьж байгаад дарга болоод бхад энэ улс яаж хөгжих вэ дээ ????????????

Холбоотой мэдээ

Back to top button