Нийгэм мэдээ

Д.Мөнх-Эрдэнийн гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, нэг жил 10 сар хорих ялыг хэвээр үлдээлээ

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлэн нэг жил 10 сар хоригдохоор болсон Д.Мөнх-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд хандсан.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцсэн.

Ингээд шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх Эрдэнийн

1. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ял

2. Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан,

бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээсэн билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өdfgf
Өdfgf
2023-09-23 09:21

Хүрэлсүх л явж явж үзүүрт холбогддог .....хүрэлсүхийн хамаар�##� бүхий хүн урд өмнө консул байсан гэсэн.....

Зочин
Зочин
2023-09-23 09:32

Хуурамч шүүгчидээ хууль хян�##�тын нөхдөө та нар ичээч. Мөнгө эрх мэдэлтний карманы бөөснүүд. Та нар Сү Батболдоо Элбэгдоржоо Баярцогтт СБаяраа Сайханбилэгг Цагаан Да Ганболд Энхсайхан МЭнхболд Хаянхярваа Хүрэлсүх Ч Хүрэлбаатар Батүүлээ хорьж ял өгчихөөд дараа нь энэ мэт нийгмийн жижиг ажилбаруудыг түүвэл таарна. Иргэд босвол дийлэхгүй шүү. Арчуулаад суух газраа бүгээрээ хөтлөлцөөд суух цаг ирнэ

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-09-23 11:06

болж төрийн �##�банд байхгүй зан гаргаж басйан муу новш

Зочин
Зочин
2023-09-23 13:06

Хөгжлийн банкинд хэдэн тэрбумын хохирол учруулсан хэрэгтнүүдээ ядаж л нийтийн �##�банд ажиллахыг нь хориглоогүй байж энэн дээр бөөн сүр сүр. Шүүх гэж хог болсон газар байнаа

Зочин
Зочин
2023-09-24 01:29

Бас нээрээ л задгай бсан шүү Мөнхэрдэнэ л амтай юм шиг бсан3
Ю

Холбоотой мэдээ

Back to top button