Нийгэм мэдээ

Булган боомтоор гурван улс дамнасан тээвэр хийж эхэллээ

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт өчигдөр /2023.09.23/ Ховд аймгийн Булган боомтоор амжилтай нэвтэрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлээ. Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шиньжианы Үрэмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл тээвэрлэлт гүйцэтгэнэ.

Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button