Нийгэм мэдээ
ШШГЕГ: Б.Ганхуяг ухаан алдаж унаагүй, бие нь хэвийн байна

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 461-р ангид хоригдож буй. Тэгвэл түүнийг өнөө орой ухаан алдаж унасан, биеийн байдал нь ихээхэн муудсан гэх мэдээлэл түгээд байна.
Энэ талаар ШШГЕГ-аас тодрууллаа. ШШГЕГ-ын зүгээс 461-р хорих ангиас холбогдох мэдээллийг авсны дараа бидэнд "Б.Ганхуяг ухаан алдаж унасан гэдэг нь ташаа. Тийм зүйл болоогүй, түүний биеийн байдал хэвийн байна" гэж мэдээллээ.
Б.Ганхуягийн хувьд есөн сар хоригдож байна. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм. Ташрамд, Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэргээр яллагдагчаар татсан билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Топ хулгайчууд
Бзх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Тэр ах дүү хамаатан садандаа өгсөн л байгаа. Хххуульд авсан бүх мөнгийг улсын орлого болглх хэрэгтэй.
Хөрөнгиыг нь хураагаачээ.Холбогдогч нарыг нь хурдан илрүүлээчээ.
болж дээ
Сэтгүүлч ээ,
Та дээрх бичвэрийнхээ сүүлийн хэсгийг уншаад ямар �##�даа гаргаснаа олоорой. Бичиж байгаа зүйлээ сайн нягт�##�ж байгаач!!!
Энэ ард иргэдиин бүх боломжииг нам дагасан өлөн цүнх �######� долоогч даргадаа пялдага өмхии хулгаачууд бүх с�##�бхрт шигдсэн шимэгч хорхоонуудад даанч хууль нь хөгиин болхооор жүжгээ. Тоголсоор торгуульсан болоод эсвэл хэдхэн жил авсан болоод хагартлаа баяжаадл үлдэх юм ард иргэдиин хара�##� зүхэлч үйлиин үр гэж биидэээ л�##�руудааа