"Авлига хороолол"-ыг нураана гэж ам шүд алдсан Д.Сумъяабазар ухрах уу
"Авлига хороолол" нэрээр олон нийтийн анхаарлын төвд орсон "Aqua Garden" хотхоныг нураана гэж Нийслэлийнхэн ам шүд алдсанаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчихлөө. Энэ хооронд комисс байгуулна, хуулийн баг ажиллуулна, судална, уулзана гэсэн тайлбар өгсөөр ирсэн. Гэвчиг сүүл сүүлдээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын амнаас "Барилга нураах асуудал эрх зүйн хувьд БХБЯ-ных юм билээ" гэсэн агуулгатай үг унаж байна.
Өөрөөр хэлбэл одоо "Авлига хороолол"-ын асуудлыг Нийслэлээс биш БХБЯ-наас, Ц.Даваасүрэн сайдаас тодруулах шаардлага бий болж байна.
Угтаа бол хуульд энэ асуудлыг зохицуулсан гол заалт бий.
Тодруулбал, барилгын тухай хуульд барилгыг нураах буюу буулгах тухай хэд хэдэн заалт байдгийн хамгийн чухал нь 35.1.7 юм.
35.1.7.барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх;
Тэгэхээр хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэх ёстой болдог. Гэвч шүүх дээр процесс өрнүүлээгүй.
Харин Ерөнхий байцаагч нь Нийслэлд ч, БХБЯ-нд ч, БОАЖЯ-нд ч байгаа. Гэвч аль аль нь энэ галд гараа дүрэхээс зайлсхийж байсан ч Нийслэл манлайлсан нь үнэн юм. Харин одоо БХБЯ руу асуудлыг чиглүүлж эхэлсэн нь харамсалтай.
Нөгөө талаар, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө 16-аас дээш давхар барилгын зөвшөөрлийг БХБЯ өгч ирсэн. "Авлига хороолол"-д ч өгсөн гэсэн үг. Энэ үүднээсээ БХБЯ өөрийн Ерөнхий байцаагчийг ажиллуулах үндэслэл ч харагдах талтай. Нөгөө талаас, өдгөө 16-аас дээш давхар барилгын асуудлыг БХБЯ биш Нийслэл хариуцаж байгаа билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үүнийг буулгаж дэмийрч юугаа хийх вэ. Энэ aqua хотхоныг барьж байгаа компани нь натурын гүүрнээс эхлээд энэ хотхоныхоо хамаарах хэсэг хүртэл олон улсын стандартад нийцсэн үерийн даланг өөрийнхөө хөрөнгөөр бариад өгьеө гээд байхад үгүй чи байшингаа буулга буулгахгүй бид нураана гээд байгааг дэндүү их солиорол гэхээс өөр юу гэх вэ.
Энэ сайхан өндөр байшинг төсвийн хөрөнгөөр нурааж байхаар үнэхээр л иргэнээ боддог төртэй юм бол өчигдөрхөн з жаахан хүүхэдтэйгээ угаартаж үхсэн 33 настай залуухан эх шиг айлуудад угаартаж үхэхээс нь өмнө хөнгөлөлттэй үнээр өгчихмөөр байна шүү дээ. Ийм юмаа хардаггүй зовлон ойлгодоггүй амьдралаас тасартлаа баяжсаэ дарга удирдлага санаатай хүн сүгнүүдтэй юу ч ярихав дээ.
usan ongotsoor zugaalna ch geh shig yu bodsonoo eliirne
ЭНЭ НӨХРИЙН БЯР УХААН НЬ ХҮРЭХГҮЙ МАНГАР ГАР ҮНЭХЭЭР ХОТООР ТОГЛОЛЛОО ЧИ ОДОО ХУЖИРТ СУМАНДАА ОЧООД БӨХИЙН СЕКЦ АЖИЛЛУУЛААЧ ТЭГВЭЛ ЧИ ЧАДИЙШТ ОДОО ИНГЭЖ ЭЛДВЭЭРЭЭ ХЭЛҮҮЛЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛЖ БАЙХААР ГЭНЭТ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙГЭЭД БИ ҮНЭХЭЭР БАРАХГҮЙ ЮМ БАЙНА ЭНЭ ХОТЫН ДАРГЫГ БИ БӨХТЭЙГӨӨ АНДУУРЧ ҮНЭН ТОМ ТЭНЭГТЛЭЭ ГЭЭД НЭГ САЙХАН ХИНГЭНЭТЭЛ УЙЛЧИХААД Л ЯВЧИХАА ТЭГВЭЛ ЧАМАЙГ ХҮМҮҮС АВАРГАА АВАРГАА ГЭНЭ ОДОО ЧАМАЙГ ПАНГИЙН ДЭГДЭЭХЭЙ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗРАГЧ ГЭЭД ҮЗЭХГҮЙ БАЙГААШТ
МӨНГӨ УЛААН - амлалт бол юу ч биш ...
Мангар бөх худлаа амладаг ш дээ. Би Сумъяабазар байна, утааг 50% бууруулна, би Сумъяабазар байна замын түгжрэлийг бууруулахгүй бол ажлаа өгнө гээд хуцаад байсан. Aль нь ч хэрэгжээгүй мөртлөө суудaлтайгаа зуурaлдсаар хөгийн авилгачин.
Угаасаа юмаа аваад, зөвшөөрсөн БӨК яаж ч чадахгүй штээ.