Нийгэм мэдээ
Ямар ч эмнэлэг 13А маягт шаардахаа болилоо

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 13А маягийн хүчингүй болгож буй талаар мэдээллээ.
С.Чинзориг сайд "Зарим өвчтөн, зарим эмнэлэг 13А маягт шаарддаггүй. Ялгавартай байдаг. Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох хүрээнд 13А маягтыг халах нь зүйтэй. Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд цаашид энэ маягтыг шаардахгүй" гэлээ.
Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал ихэснэ. Энэ тухайд "Үйлчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтаа сайжруулж, цаг авах үйлчилгээгээ боловсронгуй болгох үүрэг даалгавар өглөө" хэмээв.
Нөгөө талаас лавлагаа шатны эмнэлэгтээ нэн шаардлагагүй бол үзүүлж хэвших, тэр эмнэлгүүдийн чанарыг сайжруулах бодлого баримталж байна гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв. Социализмын үеийн хоцрогдсон баримт бичиг
Угаасаа 13 маягт хэзээ ч хэрэгтэй байгаагүй. Хүнд суртлын тээг байсан. Бүх зүйл хөгжил, зах зээлийн хуулиараа явна. Удахгүй эрүүл мэнд, даатгалын одоогийн тогтолцоо нуран унаж, бүх зүйл бодит байдалтайгаа дэлхийн жишгээр хөгжинө, явна. Эмнэлгийн ажилчдын цалин хангамж дэлхийн жишигт хүрнэ. Монгол улсад шудрага систем удахгүй тогтоно. Нийгэм, ард түмний бодол санаа өөрчлөгдсөн.
Шийдэл 20к, 40к, 100к