Х.Нямбаатарын тойрогт нөхөн сонгууль хийхгүй
Нийслэлийн шинэ Засаг даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэн томилно гэсэн мэдээлэл үндсэндээ баталгаажаад буй.
Харин "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хотын дарга болохын тулд гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд гэдэг хоёр "дээл"-ээ хоёуланг нь тайлна.
Ингэснээр парламент дахь Х.Нямбаатарын суудал эзэнгүй үлдэнэ. Иймд нөхөн сонгууль хийх эсэх нь анхаарал татна.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.3-т,
"Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэж заажээ.
Х.Нямбаатарын суудалд орон гарснаас хойш нэг жилийн хугацаа дотор УИХ-ын ээлжит сонгууль болно.
Иймд нөхөн сонгууль хийхгүй нь.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сайд эхлүүлсэн, самарсан асуудлуудаа нэг мөр болгодоггүй юм байхдаа! МАНыхан асуудал замхараасай гэж дээр дооргүй хүсэж бгаам байнадаа!!
Маш зөв сонголт шүү. Муусайн хулгайч авилгач нартаа шударга тэмцээрэй.
Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс гарсан. Энэ бас л Сонгинохайрхөн дүүргээс гарсан. Сонгино хайрхан дүүргээс УИХ-д гарсан хүн Улаанбаатар хотын дарга болно гээд хуульчилмаар юм. Өмхий хулгайчууд!!!!