Нийгэм мэдээ

Х.Булгантуяа: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдвэл зургийг нь нийтэд ил тавьдаг болъё, хуулиа чангатгая

ХНХ-ын сайд Х.Булгантуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр:

Бидний зүгээс хүүхэд хамгааллын асуудалд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажилладаг. Хэрэг хянан шалгах үйл явцыг ЦЕГ удирдан зохион байгуулж буй. ХНХЯ, ГБХЗГ яагаад дуугарахгүй байна гэж шаардаж байгаа. Бид прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх их хүнд, бидний хувьд. Бидний зүгээс хүүхдийг эсэн мэнд олдоосой гэдэг үүднээс сэтгэл зовнин ажиллаж байна. Хамтарсан баг гарч ажиллаж буй. Хэрэг гарсан цагаас хойш хамтарч ажиллаж байна. Өнөөдөр өглөөнөөс нисдэг тэрэг гарсан.

1.2 сая хүүхэд бий. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллагаас гадна БШУЯ, ЦЕГ, иргэд, олон нийт бид хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. 1500 орчим хүүхэд жилд гэмт хэргийн хохирогч болж байна. 108 утсанд 70 мянга орчим дуудлага ирсэн. Бид цаашид иргэд, олон нийтийн зүгээс хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах ёстой гэдэгт санал нэг байгаа. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол зурагтай нь, нэртэй нь олон нийтэд зарлана. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, хуулийн байгууллагаар шийтгүүлчихээд л гарч ирээд хэрэг үйлддэг. Одоогийн кэйс дээр ч ийм хардлага байна. Иймд олон нийтэд зарладаг болно.

Хоёрдугаарт, шилжих хөдөлгөөний дүнд хүүхдүүд бүртгэлгүй хохирч үлдэх магадлал өндөр байдаг. Ноднин сургуулийн багш нь мэдээд ажиллаад эхэллээ ч хүүхэд нүүчихдэг. Тэгэхээр хүүхэд бүрд цахим хувийн хэрэг үүсгэе. Тэнд нь мэдээлэл үүсээд явдаг байя. Дээрээс нь иргэд, олон нийтээс хүсэхэд бид мэдээлэл сурталчилгааны ажил маш их хийх хэрэгтэй байна. Үе тэнгийн найз нөхөд нь яаж хамгаалах вэ. Эцэг эх нь, олон нийт яаж хамгаалах вэ. Агентлаг одоо 21 аймагт салбартай байгууллага болсон ч суманд хүүхэд хамгааллын мэргэжилтэн байдаггүй. Суманд ямар нэг асуудал үүсэхэд аймгийн төвөөс мэргэжилтэн очих гэсээр байтал уддаг. Манай салбарын боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн. Тийм учраас хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн боловсруулсан. Өргөн барихад бэлэн болоод байгаа. Олон нийтэд танилцуулж байж өргөн барих нь зүйтэй юм байна.

ГБХЗХГ-ын төсөв гэвэл, нэг хүүхдэд 5 мянган төгрөг ноогдож байгаа. Ерөнхий сайдын зүгээс өнгөрсөн хавар хүүхдийн байгууллагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Зөвхөн хүүхдийн асуудалдаа анхаарах чиглэл өгсөн. Мөн 6 тэрбум төгрөгөөр төсөв нэмэх саналаа хүргүүлээд байна. Энэ ажилд камержуулалт, олон нийтийн оролцоо дэмжлэг чухал байгааг ойлгоорой.

Гэмт хэрэг үйлдсэн мэдээллийг хуулиудад өөрчлөлт хийж байж олон нийтэд зарладаг болох нь зүйтэй.

-Цахим хувийн хэрэгтэй болгоход ямар төсөв шаардлагатай вэ?

-Үнийн санал эхний байдлаар авч байна. Цагдаагийн байгууллагаас хүчирхийлэл үйлдсэн хэргийг бүртгэдэг цахим системийг хийсэн байгаа. Хүүхэд бүр цахим бүртгэлтэй болчихвол энэ систем үр дүнтэй ажиллах боломжтой.

-УИХ-ын түвшинд эрх зүйн шинэчлэл хийнэ гэж ярьж байна. Та арай оройтож дуугарч байгаа юм биш үү. Агентлагт төсөв зарцуулалтын тайлан алга гэж шүүмжилж байна. Нөлөөллийн ажлыг танай байгууллага илүү хийх ёстой. Хариуцлагын асуудал ярих ёстой гэж байна шүү дээ?

-Цагдаагийн байгууллагатай бид хамтран ажиллах ёстой. Гэмт хэргийн талаас бүртгэж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэх нь цагдаа. Мэдээж эцэг эхээс гадна багш нар хүүхдэд маш ойр байдаг. Ажлын ачааллаас болж зарим асуудлыг багш нар мэдээлдэггүй байж болно. Иймд олон байгууллага хамтарч ажиллах хэрэгтэй байна. Эрх зүйн шинэчлэл хийх бол нэн шаардлагатай байна. Хавар бол НД-ын багц хуулиа батлуулаад л таарлаа. Одоо бид  намрын чуулганаар хүүхдийн асуудлыг хөндөнө өө.

Эцэг эх нэн тэргүүний хайрлан хамгаалах хуулийн үүрэгтэй. Улсын хэмжээнд 1000 орчим хүүхэд хүүхэд хамгааллын төвд байна. Энэ бол манай улсын хувьд том тоо. Салбарын уялдаа холбоонд дутуу дулимаг зүйл байна. Тийм ч учраас хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулж, боловсролын хуулинд ч зүйл заалтууд туссан байсан. Гурав хоногийн өмнө агентлагаас мэдээлэл өгсөн. Эцэг эхийн үл хайхрах асуудал маш тулгамдаад байна. Мэдээ мэдээллийг асуудал үүсэхээс өмнө авч баймаар байгаа юм. Сүүлийн үед 108  утас руу хөршүүд нь, олон нийт мэдээлдэг явдал нэмэгдсэн. Энэ их сайшаалтай.

70 мянган дуудлага ирснээс 38 мянга нь зорилтот бүлгийнх. Хуультай, төсөвтэй болсны үрээр аймаг бүрд хүүхэд хамгааллын байр байгуулагдсан. Эхлээд цагдаад ханддаг, цагдаагаас дараагийн арга хэмжээ авагддаг схем бий. 1400 орчим хүүхэд, 251, зам тээврээр  37 хүүхэд нас барсан байна. Хүүхэд хамгааллын хуулиас гадна ХЗДЯ-наас Гэр бүлийн тухай хуулийг боловсруулж байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХЭНЭЭР БЭЛДҮҮЛЭВ НЭЭГ ИХ ТОО БАРИМТ ДУРЬДСАН ХҮН ИНГЭЖ ЯРИАД СУУЖ БАЙХААР ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ.ЖИШЭЭЛБЭЛ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧ ХЭРЭГЛЭН ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭДЭД ХАТУУ ЯЛ ОНООГООД ЭХЛЭЕ.ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ХАРААЛ ИДСЭН БООВЫГ НЬ УГААР НЬ ТАЙРААД ӨЛСГӨЖ БАЙХАД ӨӨРТ НЬ ЦУЙВАН ХИЙЖ ӨГӨӨД ИДҮҮЛЬЕ.ЭНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ДОРНОГОВЬД АЛГА БОЛСОН ОХИНЫ ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БАЙГАА ЭТГЭЭД УРЬД НЬ БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЛЭЖ БАЙСАН ГАР БАЙСАН ИЙМ ЗАСРАШГҮЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХҮН Ч БИШ ХҮҮР Ч БИШ БОЛГООД ШОРОНД ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭЭЧ БУЛГАНТУЯА ЧИ ИЙМ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛААД ОРУУЛААЧ ИХЭНХ НЬ ДЭМЖИНЭ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭГЭЭД ӨГӨӨЧ

Холбоотой мэдээ

Back to top button