Нийгэм мэдээ

Монголын тэшүүрчид дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа

Герман, Унгар, Болгар улсад зохиогдсон шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрийн Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авчээ.

Тодруулбал, Унгар улсад болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.

Болгар улсад болсон ОУТХ-ны тэмцээний 3000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртсэнээр Нидерланд улсад ирэх сарын 2-4-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авчээ.

Харин ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа, эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртснээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх сарын 8-10-нд болох дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэдэн дээр нэмэгдэж, Унгар болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Мөнх-Эрдэнэ уралдах юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-21 10:23

Гоё байна.

Холбоотой мэдээ

Back to top button